
Монгол улсын 3 сая дахь иргэн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт 1 дүгээр сарын 24-ний өглөө мэндэлжээ. Э.Хатанболд Г.Энхзаяа нарын гэр бүлд ууганохин нь болон мэндэлсэн3.5 кг жинтэй 50 см өндөртэй азтай охин улсаас 70 сая төгрөгийн тэтгэлэг авна. Гурван сая дахь иргэн болон мэндэлсэн охинтой ойролцоо төрсөн 29 хүүхдэд мөн улсаас тэтгэмж олгох юм байна. Монгол улсад нэг сая дахь иргэн 1962 онд, хоёр сая дахь иргэн 1988 онд, гурван сая дахь иргэн ийнхүү 2015 онд мэндэлээ.

Эх сурвалж:Grandnews.mn
Б.Цэцэг
Сэтгэгдэл байхгүй байна