“Маск” продакшины жүжигчин А.Гэрэлцэцэг саяханы нэгэн өдөр дуурийн театрт балет үзэж явахад нь сайтынхаа "Нэгжлэг" буланд урьсан ч эвтэйхэнээр татгалзлаа. Харин бидний асуусан цөөн хэдэн асуултанд хариуллаа.
-Яг одоо таны зүүсэн нүдний шил ямар үнэтэй, ямар брэндийн шил вэ?
-Энэ шилийг манай найз залуу авч өгсөн. Үнийг сайн мэдэхгүй байна.
-Таны зүүсэн цаг ямар брэнд вэ?
-Яг одоо миний зүүсэн цагийг манай найз охин бэлгэлсэн. Энэ цагандаа би маш их дуртай.
-Таны барьдаг утас ямар үнэтэй вэ?
-Миний барьдаг утас iphone 6 plus. Үнэ-1 700 000
-Таны өмссөн гутал ямар брэнд, хэдэн төгрөгийн үнэтэй, хаанаас авсан вэ?
-Энэ гутлыг “Chocolate”дэлгүүрээс худалдан авч байсан. 350 000 төгрөгийн үнэтэй.
-Яг одоо таны өмссөн цамц ямар брэнд вэ?
-Энэ цамцыг манай найз залуу авч өгсөн. Тиймдээ ч энэ цамцандаа хайртай, өмсөх дуртай. Одоо 4 жил өмсөж байна.
-Та үсээ ихэвчлэн өөрөө янзалдаг уу?
-Би ихэвчлэн үсчин ордог. Өнөөдөр харин үсчин орж амжаагүй. Өөрөө ороосон.
Эх сурвалж: grandnews.mn
Б.Цэцэг
Сэтгэгдэл (9)