
Америкийн модель, жүжигчин, дуучин Виктория Жастис (Victoria Justice) өнгөрсөн долоо хоногт алдарт хөтлөгч Jimmy Fallon-ы оройн шоунд зочноор оролцжээ. Тэрбээр өмнө нь icloud-ын гэрэл зургууд хакеруудын гарт өртсөнөөс хойш цахим ертөнцөөр түүний нүцгэн зургууд ил гарч олныг шуугиулаад байсан.

Жүжигчин Виктория Жастис өдгөө 21 настай бөгөөд уг шоунд тун ч сайхан харагдсаныг фенүүд нь хэлээд амжсан. Үзэсгэлэнт бүсгүй Викториа Жастис хар өнгийн бэлхүүсээ гаргасан даашинз өмссөн нь секси ч гэмээр харагджээ.



Эх сурвалж: Grandnews.mn
Б.Цэцэг
Сэтгэгдэл байхгүй байна