Тэр киноныхоо нээлтийг үзэж амжилгүй хорвоогийн мөнх бусыг үзлээ...

“Шинэ үе” болон "Мөрөөдлийн театр"продакшины уран бүтээлчид Өвөрмонголд тоглолтоо хийж яваад автомашины осолд орж жүжигчин Т.Билгүүн зуурдаар амь насаа алдсан харамсалтай явдал болоод байгаа. Хоёр жүжигчин хүнд гэмтэж Шилийн голын эмнэлэгт эмчлүүлж байгаа билээ. Хамт явсан зарим жүжигчид нь Т.Билгүүний шаралыг өнгөрсөн бүтэн сайн өдөр авч ирсэн бол зарим уран бүтээлчид хараахан ирж амжаагүй байгаа юм. Талийгаачийг маргааш нутаглуулах  ба Үйлдвэрчний эвлэлийн Соёлын ордноос сүүлчийн замд нь үднэ.

Дашрамд дуулгахад талийгаач Т.Билгүүн "Шинэ үе" хамтлагын ээлжит уран бүтээл болох  “Сайн өдөр” нэртэй киноны гол дүрд тоглосон байсан ба энэ кино 2-р сарын эхээр нээлтээ хийх байжээ. Холливудад киноныхоо нээлтийг үзэж амжилгүй хорвоогийн мөнх бусыг үзсэн жүжигчдийн уран бүтээл маш их ашиг орлого, маш их нэр хүндийг авч ирсэн тохиолдол бий. Харин талийгаач Т.Билгүүний хамгийн сүүлийн уран бүтээл хэр чансаатай уран бүтээл болсоныг харах үлдлээ.

Эх сурвалж: Grandnews.mn

Б.Тэргэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Moriton mongol
    Hunii arai donguur ni yavchih yum aa. Ene heden eh ornoo hudaldsan oligarhaas uhdeggui yum baihdaa
    2015 оны 01 сарын 28 | Хариулах
  • mogi
    eviidee evii hairan saihan zaluu,uneheer gai ymda haramsaltai
    2015 оны 01 сарын 28 | Хариулах
  • Oogii
    Gun emgenel ilerhiilie! Amiddaa bie bie hairaltsgaay humuusee! UM mani badmi hum-1000
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин
    бид бүгд л хайртай байсан,ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • ард түмэн
    Хайран залуу үнэхээр, үнэхээр маш их харамсаж байна. Эрхэм түүнд би хайртай байсан юм шүү? гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025