М.Энхсайханы хүүгийн эцсийн сонголт энэ мөн үү?

Шинээр байгуулагдсан засгаас томоохон бялуу хүртэж, хэр зангарагаа илтгэсэн шинэхэн Шадар сайд М.Энхсайхан гэргий Э.Шүрэнцэцэгээсээ өрх тусгаарлж, Дарханы мисс бүсгүйтэй 2 дахь амьдралаа эхлүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Хэзээ ч салж хагацахгүй мэт тийм халуун дулаан, хачин янаг явсан шадар сайд М.Энхсайхан, Э.Шүрэнцэцэг хатагтай хоёрыг чухам юу салгаа юм бол гэж одоо хэр нь гайхах хүмүүс бий. Олны ярих нь Э.Шүрэнцэцэг хатагтай “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван ноёнтонтой олон жил ойр дотно харилцаатай явсан, гаднаа халуун дулаан харагддаг байсан нь зөвхөн улс төрийн пиар, өнгөлөн далдлалт байсан гэх. Энэ ч яахав, улирч баларсан хэрэг юм даа.

Хатагтай Э.Шүрэнцэцэг эрхэм шадар сайдад Э.Батзул, Э.Хонгорзул хэмээх 2 сайхан хүүхэд төрүүлж өгсөн. Э.Хонгорзул нь хэдийнэ хадамд гарч, хувийн амьдрал нь тогтсон бол хүү Э.Батзулын амьдрал тогтоогүй өдийг хүрсэн билээ. Олон жилийн өмнө зохиосон амьдралаасаа Соёнгоо хэмээх хөөрхөн охинтой Э.Батзул нэг хэсэг “шөвгөр” Өлзийгийн охин Б.Гантуяа хэмээх бүсгүйтэй хэсэг романс үүсгэж, гэрлэж бараалхах нь уу гэмээр хөтлөлцөж гүйсэн. Гэвч Б.Гантуяа түүний эцсийн сонголт бас л биш байж. Энэ удаад Шүрээ хэмээх бүсгүйтэй хамтран амьдарч байна. Магад ээжтэй нь адилхан нэртэй учраас М.Энхсайхан ноёнтны хүүгийн эцсийн сонголтын эзнээр энэ бүсгүй тодорч мэдэх л юм. Бусдаар бол Э.Батзул гэдэг чинь баар сав, хүүхэн шуухан сольж долих талаараа дээдсийн дэггүй жаалууд дундаа д зартай залуу шүү дээ. 

Эх сурвалж: Grandnews.mn

Б.Ялгуун

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • зочин
    сайхан охинтой суусан байна. би энэ охиныг танина. хөөрхөн охин
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025