Нефтийн толгой магнатуудын нэг“МТ” Р.Ганзориг 3 нуган үртэй. Том хүү Г.Магнай нь телевизийн хөтлөгч Дэнсмаа хэмээх бүсгүйтэй нижгэр хурим хийж, эцэг, эхдээ анхны ачийн зулай үнэрлүүлж байсан цаг саяхан. Харамсалтай нь хосуудын хамтын амьдрал богинохон настай байсан юм. Тэд 2 тийш болоод бас ч гэж хугацааг ардаа үдчихлээ. Г.Магнай гоонь эрийн эрх чөлөөт амьдралаар тарвалзсан шиг амьдарч буй бол удаах хүү Г.Дашням “шөвгөр” хочит Өлзийгийн охин Б.Удвалтай гал голомтоо бадраагаад барахгүй шинэ хүнээр бүл нэмсэн байна.
Хосууд хүүхэдтэй болсон ч хурим хийгээгүй байгааг бодоход том хүүгээсээ хашир сургамж авсантай холбоотой байж болох юм. Бусдаар бол Г.Дашка хүү ахыгаа бодвол хамаагүй хөдөлгөөнтэй, кино, клип гэж гүйдэг, урлагийнхантай ойр дотно байдаг хүү. “Dashfilm”кино студи байгуулж, “Big fish”хэмээх кино хийж, нээлтэн дээр нь ойр хавийн хамаг л олны танил ододыг цуглуулж, сүр бараатай ceremony хийхдээ Д.Оюунхорол гишүүний охинтой хөтлөлцөн ирж байсан билээ. Бодвол эрхэм гишүүний охин киночин хүүг тоогоогүй бололтой. Ээ тэгээд залуу насны романс, салж, нийлэхийг алийг тэр гэхэв. Ямартай ч нефтийн магнатын нэг хүү өрх тусгаарлаж, өөрийн амьдрал зохиожээ.
Эх сурвалж: Grandnews.mn
Б.Ялгуун
Сэтгэгдэл (2)