Цагийг эзэлсэн дархан аварга Х.Баянмөнхийн охин Б.Баясгалан цаг цагийн их хүчтэнүүдээр бүсгүй биеэ чимж ирсэн гэлтэй. Б.Баясгалангийн анхны хүүхдийн аав нь Улсын заан Д.Хишигдорж гэнэлээ гэсэн яриа олон жил ил далд яригдсаар ирсэн. Тэгвэл Д.Хишигдорж заан нь цагийг эзэлсэн их аваргын охинд сэтгэл алдарч, тэр бүү хэл хүүтэй болтолоо дотносч явсаны гэрч болсон том залуу өдгөө ээжтэйгээ хань болон амьдарч байгаа. Өвөөгийнхөө “Шонхор” дээд сургуулийг төгссөн хүү ээждээ туслан, сургуульдаа ажилладаг.

Анхны амьдралдаа алдаж эндсэн Б.Баясгалан хатагтай нь аварга А.Сүхбатад мөн хүү охин төрүүлж өгч, галыг сахисан ч зодог тайлсанаасаа хойш эмс охидтой ихээр зугаацах болсон нөхөр нь нэг л өдөр залуу бүсгүй даган алга болж өгсөн. Эр нөхөртөө уужуу сэтгэл гарган, хатуурхаж үл чадан, ганц үг ч ган гэж дуугаралгүй амьдралын эгэл өдрүүдийг туулан, нам гүмхэн амьдарч байгаа хатагтай Б.Баясгаланг монгол эмэгтэйн жинхэнэ амьд төлөөлөл гэлтэй.

Эх сурвалж: Grandnews.mn
Сэтгэгдэл (15)