Монголын алтыг амандаа зуун төрсөн УИХ-ын эрхэм гишүүн Н.Номтойбаяр одоо хэр авгай хүүхдүүдийнхээ асуудлыг цэгцэлж амжаагүй л манаргасаар. Уг нь “биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг гайхалтай зүйр үг бий.

Гэтэл мөнгөтэй хүн төрийн өндөрлөгт яаж гардагийг утгаар нь үзүүлж, харуулж, гайхуулж байгаа эрхэм гишүүн Н.Номтойбаярын дурлалын романс энэ удаа дуучин бүсгүйгээр үргэлжилж байна. Өмнө нь хоёр ч эхнэрийн нүүр үзэж гурав дахиар нь П.Цэгцбаатарын экс гэргий Мандхай хэмээх бүсгүйг сонгосон. Нэг хэсэг сайхан гэргийгээрээ гоёж, пи-ар хийсэн эрхэм гишүүн сурсан зангаа сураар боож болдоггүйн үлгэрээр нялх биетэй эхнэрээ нулимстай нь хутган, хэнз охидоо ч хайхралгүй авгай хүүхнүүдийн асуудалд толгойгоо мэдүүлж мансууранхан явна.

Хэдхэн сарын өмнө алтны магнатуудыг онилдогоороо алдаршсан ард түмний мисс гэгддэг Д.Ариунцэцэгтэй романслаж, олны овоо хараанд хэд хэдэн удаа өртөөд амжсан эрхэм гишүүн дахин шинэ сонголт хийжээ. Сайхан хүүхнүүдийг ёстой л оймс шиг сольж болдогыг утгаар харуулж буй эрхэм гишүүн Н.Номтойбаярын дараагийн сонголт “Киви” хамтлагийн дуучин Агий.

Олон эртэй нэр холбогдсон ч тэр бүр хэвлэлийнхний хараанд олзлогдоогүй Агий өмнө нь экс ерөнхийлөгч Н.Энхбаярын эгчийн хүү Г.Эрдэнэтэй гурван жил үерхэж байгаад салсан. Албан ёсны нэг залуутай үерхэж албан бус олон эрчүүдтэй нэр холбогдож байсан Агий хамгийн сүүлд бааранд хоёр залууг зодолдуулж шүүхийн хаалга татахад хүрсэн билээ.
Агийг булаацалзаж зодолдсон залуучууд шүүх дээр хэргээ шийдэж амжаагүй байхад Агий араар нь нэгэн бизнесмэн эртэй романсаа аль хэдийнээ эхлүүлчихсэн яваад овжин сэтгүүлч нарын хараанд өртөж амжсан.
Хүүхнүүдийн эрлэг эрхэм гишүүн Н.Номтойбаяраас дутахааргүй эрчүүдийг оймс шигээ сольдог Агий нэг хэсэг Б.Баттулга гэх энэ залуутай болзсон.

Франц, Монголын хооронд жим гартал явдаг энэ биенесмэн эр дуучин бүсгүйтэй “Камертон” хамтлагийн шоун дээр болзож яваад олны хараанд өртөж байсан билээ. Ийнхүү олон эрчүүдийтэй болзож сэтгэл ханаагүй Агий хүүхнүүдийн эрлэг Н.Номтойбаярыг авааль нөхрөөрөө сонгохыг хүссэн бололтой.

Муу нэртэй луу данстай Н.Номтойбаярыг л дуучин бүсгүйг өөрийн болгох гээд улайрч байгаа дуулдаж байгаа ч үнэн хэрэгтээ эсрэгээрээ гэнэ шүү. Дуучин Агий “Киви” хамтлагийнхаа ахлагч Укагийн ээж удган Т.Замандаар Н.Номтойбаярыг өөртөө татах асар өндөр өртөгтэй бөөгийн хатуу зан үйл, засал хийлгэсээр байгаад санасандаа хүрсэн сурагтай. Зөвхөн Монголд ч биш Европоор айлчлан бөөгийн засал хийдэг удган Т.Замандыг хүрээнийхэн нь андахгүй. Бөөгийн иймэрхүү хатуу зан үйлтэй заслыг өндөр үнэ ханштайгаар хийдэг төдийгүй түүний хийсэн хатуу үйлийг хариулж чадах бөө тэр бүр байдгүйгээс өөртөө ихэд итгэлтэй байдаг гэсэн. Ямартаа ч өөрийн охин Укадаа ч засал ном хийсээр байгаад дөч хүрэхээс нь өмнө нөхөртэй болгож амжсан буянтай ээж. Гэр бүлтэй эрчүүдийг онилдог Кивигийн гурван бүсгүйн хоёр нь ийнхүү бэлтэй эрчүүдийг ээлж дараалан өөрийн болгоод байгаа учир шалтгаан нь ар талдаа сайн бөөтэйнх нь ач гавьяа гэнэ шүү.
Харин Н.Номтойбаярт бөөгийн засал хүчтэй үйлчилсэн бололтой дуучин бүсгүйтэй гадаадаар аялаад ирсэн нь папарацичдын дуранд өртөөд амжсан.
Удган Замандын үйлдсэн өндөр өртөгтэй бөөгийн энэ хүч нь хэр удаан үйлчилж хаа хүртэл явахыг ёстой л цаг хугацаа харуулах байх даа. Хүүхнүүдийн эрлэг эрхэм гишүүн маань ийм аргаар дуучин бүсгүйн урхинд орсноо мэддэг болов уу яадаг бол. Аль эсвэл өөрөө урхиндаа оруулж авлаа гээд ихэд олзуурхаж гүрэн дамжин болзсондоо баяртай байгаа болов уу?Хөөрхийлөлтэй ч юмаа даа.
Дэнгийн эрвээхэйнүүдийн дунд насаараа төөрч явах тавилантай төрсөн Н.Номтойбаярыг улс төрийн дэвжээ лав өөрчилж чадсангүй.
Эх сурвалж: Grandnews.mn
М.Сонор
Сэтгэгдэл (48)