
Дуучин Э.Чулуунчимэг гэх шинэ дуучин гарч ирснээр МУГЖ Т.Баясгаланг уран бүтээлдээ эргэн оржээ хэмээн андуурах хүмүүс цөөнгүй байсан. Гэтэл МУГЖ Т.Баясгалантай адил царай төрх, дуу хоолойтой Т.Баясгалангийн “улаан фен” нь байв. Ингээд Т.Баясгалан “Хайртай дуунуудыг минь хулгайллаа” хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн. Харин залуу дуучин Э.Чулуунчимэг “ хөгжмийн зохиолчид нь надаар дуулуулах хүсэлт тавьсан учраас л дуулсан” хэмээж гавьяатыг нам дарсан тухай хэвлэлээр сенсаацилж байв.
Т.Баясгалан
Баясгалан унаган хотын хүүхэд ч гэлээ Баянхонгор аймгийн Бууцагаан суманд өвөө, эмээгийнхээ гар дээр эрхэлж өссөн гэдэг. 2003 онд СУИС-ийг төгссөн бөгөөд С.Жавхлан, н.Чулуунбаатар нар нэг ангийнхан билээ.
Анх нэг ангийн найз С.Жавхлантай хамтран дуулснаар олноо танигдаж эхэлсэн. Тэд “Мөнхрөх ч биш дээ хоёулаа”, “Хонгорхон үр минь”, “Насны хайр” зэрэг дууг дуулж хүмүүсийн анхааралд орж ирсэн билээ. Тухай үед тэр хоёрыг хослон дуулж, урлагийн ертөнцөд хөл тавьсан ч хайр сэтгэлийн асуудлаасаа болж, тус тусын замаа хөөсөн гэж ихээхэн шуугицгааж байв. Тийнхүү Т.Баясгаланг нэрд гарч эхэлсэн үеэсээ л гадаад төрхөндөө анхаарч, монголжуу төрхөндөө засвар оруулан урууландаа гель шахуулж, хамраа өндөрсгөн өндөр хамар, зузаан уруулаар гоёх болсон. Мөн өгзгөндөө ч анхаарал тавьсан гэх яриа байдаг.
Тэгвэл тайзан дээр төдийлөн харагдахаа байж, Кёкүшюзан Б.Батбаярын гэргийн хувиар хаяа энд тэндхийн арга хэмжээнд харагдах болсон. Бөх нөхөртөө хоёр хүүхэд төрүүлж өгөөд нам гүмхэн амьдрах болсон. Ийнхүү “Би хайж явсан хүнээ олсон” хэмээн хэвлэлд ярилцлага өгснөөр уран бүтээлээ орхисон гэж болох юм. Ингээд янз бүрийн бизнес, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд ихээхэн анхаарал хандуулах болсон ба хэвлэл мэдээллийн салбарт ч хүч үзээд авсан. Тэрээр "Баясгалантай дэлхий" эмэгтэйчүүдийн төрөх эмнэлэг байгуулж, "Эх орон" телевизийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, "Зиндаа" сониныг ч хүртэл худалдан авсан. Мөн “Хүүхдийн ертөнц хөгжлийн төлөө” гэх ТББ байгуулжээ. Түүнийг арав гаруй компанийн хувьцаа эзэмшдэг гэдэг бөгөөд нөхрөөсөө олон зуун саяын үнэтэй зочид буудал, эмэгтэйчүүдийн эмнэлэг бэлгэнд авсан гэгдэж байв. Түүнчлэн Налайхын хамгийн сайн элстэй карерийг худалдаж авсан байдаг. Тэрээр мөн элсний карерийнхаа хажуухан талд “Баясгалан” гэх нэртэй хүнсний дэлгүүр ажилуулж амжсан.
Э.Чулуунчимэг
Э.Чулуунчимэг Өвөрхангай аймагт төрсөн бөгөөд Дархан хотод дунд сургуулиа дүүргэсэн. Тэрээр аравдугаар ангид байхдаа дуулж, тэмцээн уралдаанд орж эхэлсэн. СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг дүүргэжээ. Багаасаа л дуулах сонирхолтой нэгэн байж. Монголын нийтийн дууны ертөнцөд “Санаандгүй учирсан дурлал” хэмээх дуугаараа салхи татуулан орж ирсэн залуу дуучин гэгдэх болоод нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Тэрбээр хэдийнэ олонд танигдсан дуучин болсон. Харин түүнийг МУГЖ Т.Баясгалангийн хувилбар хэмээн шүүмжлэх хүмүүс цөөнгүй байдаг.
Учир нь тэр түүний хоолой, царай төрхөөрөө хүртэл Баясгаланг дуурайчихсан хэмээдэг юм билээ. Түүний хувьд Т.Баясгалангийн фэнүүдийнх нь нэг. Багаасаа дууг нь сонсч, бүх дуунуудыг нь цээжээр мэддэг байсан гэдэг. “Тэр ч бүү хэл Т.Баясгалангийн фэн шоунд оролцох гэж хотод нууцаар ирж байсан аж. Түүний дууг нь анх сонссон хүмүүс МУГЖ Т.Баясгалантай андуурч байсан тохиолдол цөөнгүй. Тэрбээр Б.Болд гэх дуучин залуутай хослон дуулснаар түүнийг амьдралынхаа ханиар сонгож хосууд охинтой болсон. Б.Болдын хувьд “B Sound” студийн захирал юм.
Эх сурвалж: Grandnews.mn
М.Сонор
Сэтгэгдэл (1)