"Шинэ үе" продакшны жүжигчид ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт аялан тоглолт хийж явах үеэр авто осолд орлоо гэх мэдээлэл өнөөдөр олон нийтийг цочирдууллаа. Ослын улмаас жүжигчин Т.Билгүүн газар дээрээ амь насаа алдсан бөгөөд жүжигчин Аси, Хонгорзул, Эрхэмбаяр биеийн байдал муу байгаа аж.

Талийгаач Тайванбаатарын Билгүүн нь унаган хотын хүүхэд бөгөөд 2001 онд СУИС-ийн жүжигчний ангид элсэн орсноор түүний жүжигчин болох замнал нь эхэлжээ. Тэрбээр багын сэргэлэн адтай хүү байсан бөгөөд 2004 онд буюу хоёрдугаар курсээсээ “Шинэ үе” продакшнтай хамтарч тоглохоор болсон аж. Оюутан цагаасаа тус продакшнд харьяалагдсан тэрээр хошин урлагийн тайзнаа 10 гаруй жил хүчин зүтгэж буй чадварлаг залуу жүжигчдийн нэг байв.
Үзэгч түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн жүжигчдийн маань нэг ийнхүү хорвоогийн мөнх бусыг үзүүллээ.
Дашрамд дурдахад түүний гэргийг Хорлоо гэдэг бөгөөд 1992 онд төрсөн, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн бүсгүй аж. Хосууд хамтран амьдраад багагүй хугацаа өнгөрсөн ч хараахан хүүхэдтэй болж амжаагүй, 2013 онд салсан байна. Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Эх сурвалж: Grandnews.mn Б.Цэцэг
Сэтгэгдэл (24)