Хакухо М.Даваажаргал дүүгийнхээ дээлийн захыг мушгихаар өнөө өглөө арлын орныг зорьсон Кекшюүзан Д.Батбаярын хувцаслалтыг сонирхлоо. Саарал өнгийн халхгар өмд, бариу хар цамц, саарал ноосон цамц, час улаан хүрэм гээд нэг л сонин хувцасласан Д.Батбаяр доогуураа солонгон өнгөт, одтой саатай ботинк өмссөн нь этгээд сонголт болоо юу даа.

Дөрвөн ес тачигнаж байгаа Монголоос өдөртөө +15 градустай байгаа Японд очиж байгаа болохоор гутлаа нимгэлсэн нь дамжиггүй байх. Харин саатай гутал сонгосон нь бусдаас онцгойрох гэсэн хүсэлтэй нь холбоотой байх. Гутал сайт гурвын урд гэдэг дээ. Жийгээд байж дээ Кекшюүзан минь.
Эх сурвалж: Grandnews.mn
Сэтгэгдэл (14)