
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын талаар таатай мэдээ тэр бүр сонсогддоггүй. Хүн зодсон л гэнэ, хүүхэн хүчинджээ л гэнэ. Сүүлдээ бүр хутга мэсний хэрэгт хүртэл нэр холбогдоод амжсан. Тойрогтоо хийж гавьсан гавъяагүй, дараагийн сонгуулиар Дорнодоос найдвартай “жийгдэх” Н.Номтойбаяр гишүүнээр байх үлдсэн хугацаандаа эхнэр хүүхдийн асуудлаар дагнахаар шийдээ юү гэлтэй.

“Хар хорин” захын боссын дүүгийн хүү гэгддэг Цэгцбаатарын анхны эхнэр Мандхайтай нэг гэрт орж, дагавар хүүхэдтэй Мандхайг хөлийг нь газар буулгахгүй шахам эрхлүүлж байсан Н.Номтойбаяр нэг л өдөр эхнэрээсээ уйдан, “Ард түмний мисс” Д.Ариунцэцэгтэй дурлалын романс үүсгэлээ гэсэн дуулиан дэгдсэн. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр мань эр “Киви” хамтлагийн Агийтай Гонконгоор зугаалж яваад ирсэн сурагтай. Н.Номтойбаярын таалдаг хүүхнүүд нэг тиймэрхүү. Удахгүй Н.Номтойбаяр өөрөөсөө олон насаар эгч хүүхэнтэй хамтран амьдарч байна гэсэн мэдээлэл гарвал нэг их гайхахааргүй болжээ.
Эх сурвалж: Grandnews.mn
Сэтгэгдэл (7)