Роналдо болон Ирина Шейкийн салалт

Дэлхийн хамгийн алдартай, шилдэг  хөл бөмбөгчдийн нэг хэмээн нэрлэгдсэн Кристиано Роналдо 2010 оноос хойш загвар өмсөгч Ирина Шейк-тэй үерхсээр байсан билээ. Роналдо Португалийн хөл бөмбөгчин бөгөөд Испанийн Реал Мадрид болон Португалийн шигшээнд тоглодог. Тэрбээр 2009 онд 80 мянган паундаар Реал Мадридад худалдагдсанаар дэлхийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч болсон юм. Мөн саяхан “Алтан бөмбөрцөг” наадмаас шилдэг хөлбөмбөгч болохдоо ганцаараа иржээ.

Түүний найз бүсгүй Оросын дотуур хувцасны загвар өмсөгч Ирина  татар гаралтай бөгөөд эрчүүдийн хүсэмжит бүсгүйчүүдийн нэг гэгддэг байсан.  Гэвч өдгөө тэдний сайхан харилцаа дуусаж, албан ёсоор салсан ажээ. Тэдний салалтын шалтгааныг ирээдүйн хадам ээжтэй нь холбоотой хэмээн португалийн хэвлэл мэдээллээр цацсан аж. 

Эх сурвалж: Grandnews.mn

Б.Цэцэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025