”Япон” О.Солонго гэр бүлийн хамт

 

Японд  дуучин Д.Оюунтүлхүүрээс илүү алдартай монгол дуучин байдгийг нийтээрээ төдий л мэдэхгүй болов уу. Өдгөө “Япон Солонго” гэгдэх болсон О.Солонго 12 настайдаа Японд зохиогдсон олон улсын ая дуу зохиогч хүүхдийн наадамд оролцож, Гранпри шагнал хүртэж байсан билээ.

 

Авъяаслаг Монгол охин Осакагийн хөгжмийн коллежийг  хөгжмийн зохиолч мэргэжлээр дүүргэж, эх орноосоо илүүтэй арлын оронд танигдсан учраас “Япон Солонго” гэх алдар хүртсэн.
Өөрийн зохиосон “Аз жаргалын дуу”-аар намуухан эгшиглэж монголын урлагийн ертөнцөд орж ирсэн энэ бүсгүй япон хэл дээр аль хэдийн 5 цомог гаргасан гэнэ лээ. Япон эртэй ханилж, хөөрхөн хүүтэй болсныг ч мөн хүмүүс төдийлөн мэддэггүй. Тэгвэл “Япон Солонго” гэр бүлийнхээ хамт Монгол, Япон хооронд жим гартал явдаг хоёр нутагтай гэж болно. Өдгөө уран бүтээлийнхээ хажуугаар гэрийн сайн эзэгтэйн үүргээ биелүүлж байгаа О.Солонго намба суусан ээж болжээ.

Эх сурвалж: Grandnews.mn

М.Сонор

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • tanihgvi ee
    medehgvi yum bna hudlaa oduu bas kkk
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025