Алдарт дуучны сүйт бүсгүй нь 15 насаар дүү ажээ

Тайваны алдарт дуучин, жүжигчин Jay Chou  “Би 36 нас хүрэхээсээ өмнө хуримаа хийх болно” хэмээн хэлсэн аж. Тиймдээ ч алдарт дуучин маань  36 насныхаа  төрсөн өдрөөс нэг хоногийн өмнө хуримаа хийсэн тухай Тайваны хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн байна.  Тэрбээр  дөрвөн жил үерхсэн найз охин загвар өмсөгч  Hannah Quinlivan-тай өнгөрсөн бямба гаригт нэгдсэн вант улс Селби Аббейд хуримласан билээ.

Сүйт бүсгүй  нь алдарт дуучин Jay Chou-оос  15 насаар дүү аж. Хосуудын  хуриманд  хоёр талын эцэг эх, гэр бүлийн гишүүд, дотны найзууд гээд нийт 50 гаруй хүмүүс оролцсон нууцлаг хурим болсон.  Тэдний хуриманд ирж амжаагүй зарим найзууд нь хэвлэл мэдээллээр дамжуулан “Шинэ  гэр бүлд баяр хүргэе, аз жаргал, хайраар дүүрэн байгаарай” хэмээн дуучин, жүжигчин Lee Hom болон Christine Fan нар  баяр хүргэсэн байна. Хосууд ирэх гуравдугаар сард хуримынхаа баярыг Тайван болон Автралид хийхээр төлөвлөсөн ажээ.

Эх сурвалж: Grandnews.mn

Б.Цэцэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • hi
    ZHOU JIE LUN l bhin tgd shal uur hunii ner bicheedbhiin Zhou jie lun sayhan hurimaa hiisen shd
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • ХАЛХ
    ЭНЭ ХУЖАА ХЭДТНЙ БАЙХ НЬ ЯМАР ХАМАА БАЙНА
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025