Сонгодог хүүхэлдэйн цуврал “Өсвөрийн мутант Ninja Turtles” киноны нээлт АНУ-ын Калифорни мужийн театрт зохион байгуулагдсан юм. Тус кинонд дүр бүтээсэн жүжигчин Эбби Эллиот энгийн хэрнээ тун ч дэгжин хувцаслан иржээ.

Тэрбээр 2014 оны эрвээхэй болон цэцэгсийн хээтэй юбка энгийн хар ханцуйгүй цамцаар гоёсон аж. Түүний дараагаар жүжигчин Сара Хайленд мөн л Эбби Эллиот шиг хувцасласан нь хүмүүсийн анхаарлыг татжээ. Тэднийг тун ч ижилхэн сонголт хийсэн бөгөөд хэнд нь илүү зохиссон байна гэх мэтээр санал асуулга явуулсан ажээ.

Эх сурвалж: Grandnews.mn
Б.Цэцэг
Сэтгэгдэл байхгүй байна