Үе мултарсан 2 дахь нөхрөөсөө өрх тусгаарласан гэж дуулдах жүжигчин Б.Хулан хэсэгтээ уран бүтээлээсээ хөндийрч гэр бүлээ төвхнүүлсэн. Гэвч гэр бүлээ бүрэн гүйцэд төвхнүүлж амжаагүй байхад нь үе мултарсан нөхөр нь өрх тусгаарлаж одсон. Б.Хулангийн хөөрхөн эгч гэгддэх Б.Халиун мөн л single lady. Дизайнер, стилист мэргэжилтэй энэ бүсгүй хөөрхөн царайныхаа ачаар хэд хэдэн рекламанд тоглож амжсан. Хувцаслалт, биеэ авч явах соёлын тухайд ч үнэ цэнэтэй, брэндийн хэрэглээтэй Б.Халиуныг Б.Хулангийн эгч гэхэд хүмүүс итгэдэггүй гэнэ лээ.

. Дүү нь хоёрын хоёр ч эртэй амьдрал зохиож, хоёр хүүхдийн ээж болоод амжсан байхад хөөрхөн Б.Халиун одоо хэр ганц бие хэвээрээ. Нэг хэсэг Л.Балхжавын том хүүтэй романс үүсгэж, олны хөлийн газар хөтлөлцөн гүйж байгаад 2 тийш болсон уу, харилцаагаа нууцалсан уу, таг чиг болсон Б.Халиун том болсон нэг охинтой. Их багадаа амьдрал зохиогоод алдсандаа хашир суусан бололтой юм уу, тийм олон эртэй ч нэр холбогдож яваагүй сайхан single lady энд нэг байгааг эрхбиш гоонь эрчүүд хараачилна биз ээ.
Эх суравлж: Grandnews.mn
М.Сонор
Сэтгэгдэл (13)