Нэгэн үе “Гала” хамтлагт харьяалагдаж, дуучин хэмээх тодотголтой явсан Г.Болороо өдгөө айл гэрийн журамт гэргий болж дуучин гэдгээ ч мартчихсан болов уу гэмээр явж харагдах юм. Эрхэлсэн тодорхой ажилгүй, энд тэндхийн үйл ажиллагаанд хааяахан үзэгдэж харагддаг Болороо нэгэн бүсгүйтэй тун ижилхэн сонголт хийсэн байна.
Анх солонгын долоон өнгөөр хувцаслаж стиль имижээ бүрдүүлж байсан Болороо урлагаас хөндийрч тун даруухан хувцаслах болсны тод жишээ энэ гэлтэй. Нэгэн бүсгүйтэй нэг ижилхэн даашинз сонгосон хэрнээ нэг л зүйлээрээ ялгарч чаджээ. Тэр нь юу вэ гэвэл Болороо час улаан өнгийн цэцгэн хэлбэртэй бүс бүсэлсэн байна. Харин нь хэнд нь илүү зохисныг уншигч та сонжоорой.
Эх сурвалж: Grandnews.mn
П.Зулаа
Сэтгэгдэл (4)