“UBS” телевизийн хөгжмийн нэвтрүүлэгч, хөтлөгч Н.Хулан өнгөрсөн оноос эхлэн “Universe Best Songs” наадмыг хөтлөх болсон. Үдэш бүр айл гэрүүдийн хойморт урилгагүй зочилдог телевизийн хөтлөгч хүн гэдэг үг хэл, үйлдэл явдлаасаа гадна өнгө үзэмж, гадаад төрхөндөө дээд зэргээр анхаарах албан үүрэгтэйг хэлэх үү, хөтлөгч бүсгүй гарч ирсэн цагаасаа л зохимжгүй хувцасладаг гэсэн шүүмжлэл сонссоор ирсэн билээ.

Үүнийгээ батлах гэсэн мэт тэрээр саяхны нэгэн үйл ажиллагаанд ирэхдээ тун ч зохимжгүй хувцаслажээ. Ингэхэд сайхан хувцаслах нь тухайн хүний дотоод сэтгэл, мэдрэмж вкустэй салшгүй холбоотой эд. Тэгэхээр мань Н.Хулан төрөлхийн хувцаслах мэдрэмж тааруу байж таарах нь уу дээ. Энэ ч үргэлж олны нүдэнд ил байдаг хүний хувьд хэцүүхэн “шүдний өвчин” мөнөөсөө мөн дөө.
эх сурвалж: Grandnews.mn
Б.Цэцэг
Сэтгэгдэл (8)