Хөлөө хугалж, таяг тулах моодны давалгаа!

Эдийн засаг хямарч дээр дооргүй бужигнаж байгаа энэ үед сөрөг хүчин болох МАН-ын үнэнч албатууд ээлж дараатайгаар хөлөө хугалж таяг тулах моодны давалгааг бий болгоод байна. Анхны шанг Төрийн хошой шагналт Н.Жанцанноров эхлүүлсэн бол МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, МАН-ын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэл нар үргэлжлүүлж байна. Ээлж дараатайгаар хөлөө хугалж элдэв янзын таяг тулж моод үзүүлэх болсон эдгээр эрхмүүд ямар шалтгааны улмаас ийм байдалд хүрэх болов.

Төрийн хошой шагналт Н.Жанцанноров: Насаараа МАН-ын намын үнэнч гишүүнээр эргэлт буцалтгүй ажиллаж, амьсгалж ирсэн Н.Жанцанноров гэртээ баашилж хэвтэхийн оронд намынхаа хуралд суга таягтай ирсэн нь энэ. Үргэлж намынхаа үйл ажиллагаанд сэтгэл зүрхээ зориулж байдаг хошой шагналт маань сандал дээрээс унаж хөлөө хугалсан гэж дуулдсан.

Ж.Мөнхбат он солигдох алтан мөчид буюу “Алтан сарнай” наадамд таяг тулан байж ирсэн юм. Намын нөхөд нь нарийн бичгийн даргаа таяг тулуулах нь бүү хэл хөлийг нь газар хүргэхгүй шухуу өргөж, дэмжиж тусалж харагдсан. Найдвартай нарийн бичгийн дарга хөлөө хугалах шалтгаан спортоор хэтрүүлэн хичээллэж байгаад хөлөө гэмтээсэн сурагтай байсан.

Хэлсэн үгнээсээ болж аавынд морилж багагүй хугацааг үдсэн Б.Цоггэрэл намынхаа шадар жанжингуудын нэг. Намын дарга нараа дууриаж таяг тулсан уу, моодонд нэгдсэн үү ямартай ч таяг тулсанаар манай дуранд өртсөн байна. Үүнээс харвал МАН-ын таяг тулах моодыг дэлгэрүүлж тэр нь нэлээд хүчээ авч байгаа нь анзаарагдаж байна. Энэ ямар учир шалтгаантай гэдгийг таяг тулсан баатарууд маань өөрсдөө сайн тайлбарлах биз ээ.

Эх сурвалж: Grandnews.mn

М.Сонор

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (11)

  • ZOCHIN
    ENE SETGUULCH YOSTOI HEREG ALGAA.SANAATAIGAAR TULGUUR ERHTENEE HUGALDAG HUN GEJ BAIH UU
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • hn
    Suuliin zuragnii gar yamar baliar tsaraitai huur vee
    2015 оны 01 сарын 21 | Хариулах
  • zochin
    MANAN- d toorson humuus l iiim baidald hurdeg yumdaa
    2015 оны 01 сарын 20 | Хариулах
  • GGGG
    Delhii yagaad iim hun huleej abdag bainaaa. Delhiid gomdmoor
    2015 оны 01 сарын 20 | Хариулах
  • Irgen
    Suuliin Mongoliin emgenel hudlaa
    2015 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин
    Бялдууч явдалтай улсын хөл мууддаг бололтой
    2015 оны 01 сарын 20 | Хариулах
  • зочин
    Халтар цогоо юуч вээ
    2015 оны 01 сарын 20 | Хариулах
  • hm
    hvnii zowlongoor jargal hiisen setguulch nertei malnuudaar duurche
    2015 оны 01 сарын 20 | Хариулах
  • zochin
    khunii chanar ingetlee muudaa yu, khul garaa gemteekh shig aimaar yum gej yu baikh ve tuugeer ni dairch eldveer buu kheleech, amiddaa bie bie kharirla
    2015 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин
    Цогтгэрэл горшоокноосоо юу?эсвэл даравгараасаа унаж мөчөө хугалав уу
    2015 оны 01 сарын 19 | Хариулах
  • зочин
    таарсан таар шуудайнууд байна шүү.
    2015 оны 01 сарын 19 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025