“Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг бизнесийн салбарт азтай, одтойгоос гадна хүүхний тэнгэртэй эр гэдэг билээ. Түүний гэргийг А.Янжингаажид гэдэг бөгөөд дээдсийн хүрээнийхний хүүхдүүдийг асардаг нэлээд өндөр өртөгтэй өдөр өнжүүлэх төвийг ажиллуулдаг нэгэн.
Тэрбээр аль хэдийн дөрвөн хүүхдийн ээж болж “Алдарт эх” болсон ч сайхан харагдаж чаддаг гэж хавь ойрынхон шагших юм билээ. Т.Ганболд хааяахан чанартай хүлээн авалтанд ирэхдээ үзэсгэлэнт гэргийгээ дагуулан ирдэг бөгөөд олны нүдийг ихэд хужирладаг гэнэ. “Хамар” гэх хочит Т.Ганболд “Монголын хамгийн их өртэй хүн” гэгдэх урт тодотголыг урдаа ч залгаад амжсан дуулианы эзэн. Түүний ажил, амьдрал үргэлж олны хараанд байдаг гэнэ.

Тухайлбал, Түүний “Алтан дорнод Монгол” компани байгуулсан цагаасаа л эхлээд багагүй саад, олны хэл аманд нэлээд өртсөн. Түүнийг Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэлийн төрсөн эгч С.Маналдуламын хүү болохоор ахынхаа дэмжлэгтэйгээр Монголын бизнесийн салбарт өөрийн гэсэн байр сууриа хурдан гэгчийн эзэгнээд авсан ч гэж ярьдаг юм билээ.
Эх сурвалж: Grandnews.mn
Б.Цэцэг
Сэтгэгдэл (7)