Дэлхийн миссийн титмийг зүүгээгүй ч Монголдоо л дэлхийн миссээр тодорсон мисс Б.Батцэцэгийн нэр хүнд нэлээд өссөн гэж болно. Дэлхийн миссийн тэмцээнд явахаас нь өмнө түүнийг тэр бүр хүмүүс таньж мэддэггүй байв. Харин тус тэмцээнд оролцох эрхийн эзэн болж, тэрхүү тэмцээн нь цахим талбарт олон нийтийн санал авсан биш мань хүн ёстой тодорсон доо. Хэн ч байсан Монгол эх орныхоо нэрийг гаргая гэж боддог амбицтай ард түмэнтэйг хэлэх үү, ёстой амтай хэлтэй болгон гэдэг шиг сошиал ертөнцөд орон зайтай хүн болгон Б.Батцэцэгээ дэмжээрэй, саналаараа бол түрүүлэх нь байна шүү гэсээр байж сошиал ертөнцийн од сод мисс болж орхисон хэрэг.
Мэдээж хэрэг олон санал авснаараа олон улсын миссийн титэм зүүнэ ч гэж юу байхав, зүгээр шоу байсан нь ойлгомжтой. Үр дүнд нь харин Б.Батцэцэг маань л сошиал ертөнцөд миссийн титэм гэж байдаг бол хэдэн мянгаар нь давхарлаж зүүсэн дээ. Угтаа бол мэргэжлийн нарийн нягт нүдээр харвал мисс хүнд байх ёстой эхний бөгөөд энгийн шалгуур эрүү нүүрний зөв бүтэцгүй хүн шүү дээ гэх айхтар хүмүүс бий. Бодвол жижигхэн эрүүтэйг нь өөлсөн бололтой байдаг. Нээрээ ч миссийн титэм гэдэг тийм ч амархан ирчихдэг эд биш, ихэд нарийн шалгуур үзүүлэлттэй байдаг биз ээ. Гэхдээ л яахав дээ, орчин цагийнхны амьдралын нэг хэсэг, амин сүнс нь ч гэж болохоор эрчээ аваад байгаа сошиал медиад хүчээ авчихлаа, үүнээс том аз завшаан гэж хаа байхав.
Эх сурвалж: Grandnews.mn
М.Сонор
Сэтгэгдэл (8)