Нэгэн үе урлагийн тайзнаа нэрээ мандуулж явсан дуучин Э.Минжинсор харьд бэрлэж хөөрхөн ихэр охидын ээж болсныг хүмүүс сайн мэддэг. Харин түүнийг төрхөмдөө буцаж ирсэнд халаглах хүмүүс олон байна. Тэрээр нөхөртэйгээ таарч тохирохгүйн улмаас харилцаагаа дуусгавар болгосон тухайгаа хэвлэлд ярьжээ.
Тэгвэл дуучин бүсгүй энэ оноос уран бүтээлдээ эргэн орсноо зарласан. Тиймдээ ч сүүлийн үеийн киноны нээлт, загварын шоунаас хоцрохгүйг хичээж, идэвхийлэн оролцож явна. Ёстой л нөгөө Минжинсоргүй арга хэмжээ байхгүй болсон гэхэд хилсдэхгүй болжээ. Гэхдээ Э.Минжинсорд орон зай байгаа болов уу?
Эх сурвалж: Grandnews.mn
П.Зулаа
Сэтгэгдэл (5)