Хамартынхан

Косметик мэс засалд нэг айхтар маапаан байдаг. Нэг эмчийн гараар орсон хүмүүс эгээтэй л эгч дүүс мэт, ихрүүд аятай адилхан болоод эзнээ бариад өгчихдөг гэмтэй. Ямартай л солонгос сериалын сайхан бүсгүйчүүд нэг хэвэнд цутгачихсан юм шиг өөр хоорондоо ижил төстэй байхав дээ. Манайд бол Н.Оюуны охид гэх нэр томъёо хүртэл бий болж орхисон. Нээрээ анзаарах нь эгч дүүс шиг бүсгүйчүүд энд тэндгүй явж байна шүү. Энэ удаад хамрын ихрүүдийг онцолъё.

Намхан нуруутай, навтгар хамартай монголчуудын түгээмэл хийлгэдэг мэс засал нь хамар өндөрлөх. Уг нь хамрыг дурлалын эрхтэн гэх. Чухам дурлалын эрхтнээсээ болоод нэг хэвэнд цутгасан юм шиг адилхан том том, өндөр өндөр хамартай болоод байгаа бүсгүйчүүдийн төлөөлөл болсон Г.Хонгорзул, Ч.Уранбилэг, жүжигчин Г.Отгонцэцэг нар хоорондоо тун чиг адилхан харагдаж байх чинь ээ.

Мэс заслын донтон, жүжигчин Г.Отгонцэцэг хамраараа тоглож ханадаггүй нэгэн. Жилийн жилд дурлалын эрхтнээ яаж ч өөрчлөөд сэтгэл ханаж байгаагүй Г.Отгонцэцэг дахиад л хамраа өөрчилсөн харагдана. Эцэс сүүлдээ фэнүүд нь танихаа байхвий дээ.

Бас нэг ээлжит донтон дуучин Ану бүр танигдахаа болоод байна. Төрж, тэлсэн биш улам өнгө зүс нэмээд буй тэрээр төрсөн дүүгээ хүртэл мэс засалд донтуулаад авсан гэж байгаа. Ялангуяа хамрыг яаж өөрчилж болдгийг яруу тодоор харуулж буй дуучин дүүтэйгээ нэг хэвтэй хамартай болсон нь илт анзаарагдаж байгаа биз.

Ингэхэд Ану маань хамгийн сүүлд өгзөгөө хүртэл өөрчлөөд амжсан гэсэн. Алиман хэлбэрийн өгзөг ч угаас охид хүүхнүүдийн өнө мөнхийн мөрөөдөл л дөө.

Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг үг мисс Г.Хонгорзулд тохирсон гэлтэй. Угаас анзаарах нь ээ, дурлалын эрхтнээрээ нэлээн хэд янзалж байж төгс төрхөндөө ордог эд үү дээ. Яагаад дуучин Ж.Алтанцэцэг гэхэд л яалаа. Г.Хонгорзулын тухайд гэхэд л туршлага дутагдсан нь илт анзаарагдаж байгаа болохоор мэс заслын хатан хаануудаас зөвлөгөө авахыг зөвлөмөөр юм уу даа.

Загварын тайзнаа бараагаа харуулахаа байсан топ модель Ч.Уранбилэг нэлээд намба сууж, овор нэмснээр энэ жилийн “Гоёл”-ын тайзнаа гарч ирсэн юм. Олон дахин мэс заслын ширээнээ заларч төрөл арилжсан биш танигдахаа больсон энэ бүсгүй мөн л хамраараа дураараа тоглож дунд чөмгөөрөө жиргэж яваа нэгэн.

Магад Ч.Уранбилэгийн тухайд оновчтой шийдэл болсон гэж болохоор. Нэг л өөр харагдаад байсны нууц нь энэ гэж байгаа. Өндөр хамартай болсон биш намба сууж, том хамартай болсон биш овортой болсон гэдгээ Ч.Уранбилэг мэддэг болов уу, яадаг бол хэмээн хэл амтай зарим нь шивэр авирхийж байна лээ, цаана чинь.

 

Эх сурвалж: Grandnews.mn

М.Сонор

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (7)

  • kkk.
    kkk..setguulch nar alna shu..nerig gaihaltai helne shu..Oimsnoos usersen och.....Hamartiinhan ch geh shig....ezemshsen mergejil gej l ene bh da.uneheer ineed hureed bh yum..odoo tsaana chn zurag ni tavigdaagui hamartiinhan olon arvaaraa egneed zogsoj bn hu...kkkk
    2015 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин
    bugd l neg yanz....bie bieneesee ondoo um daana ch alga.tegeheer garchig ni denduu gemeer onoj de....gunigtai ya....
    2015 оны 01 сарын 19 | Хариулах
  • кк
    нэг хэсэг Баясгалан, Ану, Ганбууш,жүжигчин Г.Отгонгэрэл энэ хэдийг эгч дүүс байх гэж боддог байсан штээ
    2015 оны 01 сарын 19 | Хариулах
  • medne
    jinhene yanhan, hujaagin devsger uranbileg buruu argaar olson munguu harin zuv zuild zartsuuljee
    2015 оны 01 сарын 19 | Хариулах
  • hulduu hamar
    uvliin huitend tes huldchihdug bhdaa.. geseh geed buun yanginaad kkk
    2015 оны 01 сарын 19 | Хариулах
  • huchindegch
    2 hamariig hutgaar saihan zaah yumsan .Alruu n lonh shoroo chiheed sukhdhiinsan haha
    2015 оны 01 сарын 19 | Хариулах
  • Bi
    Hoorhii do goy l yum bga biz. Teer jiliin Bayasgalan shig huuchin hamar ni goy yum bna geed hiilgeh blgui.
    2015 оны 01 сарын 19 | Хариулах
  • Kkkkk
    Ahhhahha
    2015 оны 01 сарын 19 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025