
Энэ охиныг А.Тамир гэдэг. Нэгэн цаг үеийг эзэлсэн секс символ О.Энхтуулын том охин тэрбээр төдий л хэвлэлийн хуудаснаа гараад байдаггүй. Ээж дүү, хойт аав нь Германд суурьшихад охин эх нутагтаа бие дааж амьдрахаар сэтгэл шулуудсан. О.Энхтуулын анхны нөхөр Т.Ариунболд МҮХАҮТ-ын С.Дэмбэрэлийн үеэл “хамар” Т. Ганболдын төрсөн ах юм. А.Тамир төрсөн аавынх нь ээж буюу эмээ дээрээ амьдардаг. Гэргийгээсээ салснаас хойш мисс Ариунболортой нэр холбогдсон Т.Ариунболд дахин амьдрал зохиогоогүй мисс бүсгүйгээсээ ч салсан билээ.

Аль аль нь өндөр карьертай, бэлтэй аав, ээжийн охин А.Тамир ирээдүйд “Алтан Дорнод Монгол”-оос аавын өвийг хүртэх нь дамжиггүй. Хүмүүнлэгийн ухааны их сургуульд Герман хэл судлахын хажуугаар бөмбөр гитар сонирхлоороо тоглож сурсан, шүлэг бичиж ая зохиодог А.Тамирт өөр бас нэг авьяас бий. Оюутнууд цагийн ажил хайн мунгинаж байхад А.Тамир баар, хүлээн авалтанд уригдан дуулж хөөрхөн орлоготой амьдардаг нэгэн. Хэдий аав ээж нь сэтгэл амар хөл жийн амьдрах боломжоор хангахуйц бэлтэй ч тэр бүгдийг өөрөө бүтээн босгох дэврүүн хүсэлтэй.

Өвөрмөц маягийн эсгий даашинзаар гоёсон нь бааздуухан харагдах боловч хөөрхөн царай, нуруулаг бие галбиртай залуу охинд шуудай угласан ч сайхан харагдана гэдгийг тэр утгаар нь илэрхийллээ. Түүний ээж О.Энхтуул ч тайзнаа л биш бол үргэлж гоёж чамирхахын эсрэг хээгүй хувцасладаг нэгэн билээ.

Эх сурвалж: Grand сэтгүүл
Б.Уян
Сэтгэгдэл (6)