Загвар зохион бүтээгч В.Үнэнжаргал баасан гаригт "Лиллиум" галерей-лоунжид өөрийн загварын үзэсгэлэнгээ гаргалаа. Тэрбээр Герман Улсын Ханновер хотын Урлаг-Дизайны сургуулийг загвар зохион бүтээгчээр төгсөөд 10 жилийн дараа эх орондоо ирсэн уран бүтээлч юм байна.
В.Үнэнжаргал “Өөрийн сурсан мэдсэн, хийсэн бүтээснээ тайлагнаж байгаадаа баяртай байна” гэж байлаа.Түүний шинэлэг материал, өвөрмөц эсгүүр, содон загвартай бүтээлүүдийг сонирхохоор ирсэн хүмүүс сэтгэгдэл өндөр байгаагаа хэлцгээж байсан юм. Ингээд түүний загваруудаас сонирхуулж байна.
Эх сурвалж: Grandnews.mn
П.Урнаа
Сэтгэгдэл (4)