Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Батцэцэг саяханы нэг өдөр манай дуранд ийн өртжээ. Тэрээр чөлөөт бөхийн спортоор улс эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж, чамгүй амжилттай яваа бүсгүй билээ.
Гэвч тэрбээр хүүхэд насаа ихэд дурсаж байгаа бололтой. Түүний өмссөн чихтэй цоохор малгай нь хүүхэд насаа дурсав уу гэлтэй ч нэг л донжгүй харагдсаныг нуух юун. Олны нүдэнд үргэлж өртдөг хүний хувьд хувцаслалтандаа анхаарахгүй бол энэ мэтчилэн “матарлуулах” явдал ар араасаа гарсаар байх болно гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ.
Эх сурвалж: Grandnews.mn Б.Цэцэг
Сэтгэгдэл (89)