Брэндийн хувцсыг баруун солгойгүй өмсдөг, Монголын зартай загварлаг бүсгүйчүүдийн нэг Б.Баярмаа “Торго”-ын шоунд ийм дээл өмсөж ирснээр хурсан олны анхаарлыг татлаа. Өвдөг ялимгүй давсан урттай, хурганы арьсан дотортой, дугуй хээтэй хөх торгон дээл өмсжээ. Бүсний оронд нарийн ягаан эмжээрээр тогтоосон болсон, энгэр заам нь задгай, харахад хайш яйшдуухан. Монгол ёсонд нөмгөн дээл өмсөхийг гашуудлын тэмдэг гэдэг. Харин загвар хэт хөөгчдийн хувьд энэ нь fashion бололтой юм гээч. Зүгээр нэг бүс бүслээд сонгодог утгаар нь өмсчихвөл загварлаг биш болчихно гэж тэр эмээсэн байж болох юм.

Хальт харах нь ээ Б.Баярмаа хатагтай “Торго”-ын шоунд биш өглөө босоод галаа түлэх гээд мунгинаж байгаа гэрийн эзэгтэй шиг л харагдах шиг.
Эх сурвалж: Grandnews.mn М.Сонор
Сэтгэгдэл (27)