25 настай, эмэгтэй, Б гэгч нь 8880..., 8841..., 9144..., 9989... дугааруудыг ашиглан азын дугаартай хэрэглэгчид руу биеэ үнэлэх утгатай мессэж бичиж дарамталжээ. Тодруулбал иргэн Н рүү “175 см өндөртэй, 23 настай, царайлаг, ганц бие эмэгтэй. Гэртээ ганцаараа уйдаад сууж байна. 70.000 төгрөгөөр хамт хонож болох юм” гэсэн мессэж илгээж, харилцан мессэж бичиж, утсаар ярилцжээ.
Дараа нь “Надад мөнгө хэрэгтэй байна. Хэрэв өгөхгүй бол надтай харилцан бичсэн мессэжүүдийг чиний фэйсбүүкийн бүх найзуудад чинь тараана” гэж сүрдүүлж, аргагүй байдалд оруулж 400.000 төгрөг залилжээ.
Харин Н гэх хүнийг УИХ-ын гишүүн, “Мон-Уран”-ий Б.Наранхүү байсан талаарх мэдээлэл гарсан. Харин эрхэм гишүүн “Би энэ мэдээллийг цахим хуудаснаас олж уншсан. Гэхдээ тэр хүүхэн над руу мессэж бичээгүй. Би цагдаад энэ талаар мэдээлэл өгөөгүй” хэмээн мэдэгджээ.
Гэхдээ л эрхэм гишүүн өмнө нь онгон охидыг өндөр үнээр худалдаж авдаг байсан гэсэн хэл аманд орооцолдож байсан болохоор ч тэр үү энэ удаагийн дуулианд ч нэр нь хавчуулагдаж орхилоо.
Эх сурвалж: Grandnews.mn
П.Зулаа
Сэтгэгдэл (3)