
Нэгэн үе хэвлэлийн баатар гэх цол гуншинг хүртэж байсан жүжигчин Г.Золзаяа жинхэнэ хайраа олсоноосоо хойш нам гүм байх болсон. О.Бат-Өлзийн сахилгагүй хүүтэй гэрлэж дундаасаа хөөрхөн охинтой болсон хэдий ч хэн хэнийгээ ар өврөөрөө тавьсан гэсэн хэрүүлтэйгээр анхны амьдралдаа цэг тавиад нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд охиноо өөр дээрээ авсан жүжигчин Золоо өөрийн нэрийн салоноо нээж, бизнес хатагтай нарын эгнээнд нэгдээд буй. Шинэхэн нөхрийнхөө дэмжлэгтэйгээр босгосон хувийн салонд нь олны танил эрхмүүд оочер дугаар үүсгэн үйлчлүүлж байхыг бодвол нүдээ олсон бизнес бололтой. Үүний зэрэгцээ өдрөөс өдөрт өнгө нэмэн үзэсгэлэн гоо нь тодрон, үргэлж инээмсэглэн, аз жаргалтай харагдах болсон Золоог шинэхэн нөхөр нь хайр халамж, мөнгө төгрөг, охинд нь сайн аав гээд юугаар ч дутаадаггүй гэсэн. Экс нөхрөөсөө салсанаасаа хойш үе үе хэрэг тарин, гундуухан явсан Золоо өнөөдөр ингэж өөрчлөгдсөн байна. Эмэгтэй хүн хайр халамжинд цэцэг шиг нь өнгө нэмдэг гэдэг нь эндээс харагдах шиг.
Эх сурвалж: Grandnews.mn
Б.Тэргэл
Сэтгэгдэл (16)