Ш.Алтантуяа гэх монгол бүсгүй 2006 онд Малайз улсад онц хэрцгийгээр амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан билээ. Тэгвэл бүсгүйг хөнөөсөн хэрэгтнүүд болох Азилах Хадри, Сирул Азхар Умар нарт Малайзын Дээд шүүхээс өнөөдөр цаазын ял оноожээ. Түүнийг хөнөөсөн залуус бол Малайзын сайд, дарга нарын бие хамгаалагчаар ажилладаг цагдаагийн элит ангийн гишүүд юм байна.

Хэргийн нэхэн сануулбал, Ш.Алтантуяаг буудаж амь насыг нь хөнөөгөөд биед нь тэсрэх бөмбөг уяж дэлбэлсэн бөгөөд Малайз улсын Куалу Лумпур хотын ойролцоох ойгоос цогцос нь олдсон юм.
П.Зулаа
Сэтгэгдэл (3)