Францын алдарт яруу найрагч Жан Коктоны “Хүний дуу хоолой" моно драмын жүжиг өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Монголд нээлтээ хийсэн билээ. Жүжгийн гол дүрийг “Black box” театрын жүжигчин Д.Оюунзул амилуулан хүргэсэн.
Тэгвэл энэхүү жүжиг “Black box” театрт нэгдүгээр сарын 17-нд 18.00 цагт дахин тоглогдох гэж байна. Дурласан эмэгтэй, ганцаардсан бүсгүйн түүхийг өгүүлсэн утгатай бөгөөд орчин үед техник технологи хөгжихийн хэрээр хүний ганцаардал хэрхэн нэмэгдэж, хүн хүнээ гэх үнэн сэтгэл алга болж байгааг харуулахыг зорьсон гэдэг.
П.Зулаа
Сэтгэгдэл байхгүй байна