Өчигдөр хүүхдээ тэвэрсэн нэгэн эмэгтэй тагтан дээрээс үсэрч амиа хорлохыг завдсан хэрэг гарсан байна. Тодруулбал: Баянгол дүүргийн арванхоёрдугаар хороо, VI бичил хорооллын байрны тагтан дээр хүүхдээ тэвэрсэн бүсгүй үсэрч амь насаа хорлохыг завдаж байна гэсэн дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн аврах салбарын бүлэг очжээ.

Гэтэл 31 настай эмэгтэй зургаан настай хүүхдээ тэвэрчихээд үсрэх гээд зогсож байж. Эмэгтэйн хувьд сэтгэцийн өвчтэй гэсэн мэдээлэл байна. Ямартай ч аврагчид эх үр хоёрыг аюулаас гэтэлгэжээ.
П.Зул
Сэтгэгдэл (1)