Г.Уянга, О.Магнай хоёр гудамжинд тэмцэнэ

Г.Уянга, О.Магнай хоёр гудамжинд тэмцэнэ

Ажлаа хүлээлгэж өгсөн О.Магнай хаврыг угтан жагсаал цуглаан хийх гэж байна гэх мэдээлэл гарах болсон. Ер нь бол тэр гудамжны тэмцлээр анхлан олонд танигдсан хүн л дээ. Тэгвэл өдгөө саарал ордонд гишүүний суудал дээр суугаа Г.Уянга О.Магнайтай хамт жагсаж явсан, тэдний нөхөрлөл овоо хэдэн жилийн настай. 

Ямартаа л тэдний өнгө ижилссэн хувцастай ийм нэг зураг олны анхаарлыг татах болов. Тэднийг  ирэх хоёрдугаар сарын 6-нд жагсаал хийхээр бэлтгэж байгаа гэх мэдээлэл гарсныг өөрсдөө бататгаж эхэллээ. 

Тэд жагсаалдаа зориулаад дуу зохиож, бүр хамтран дуулсан талаар УИХ-ын гишүүн Г.Уянга өөрийн фэйсбүүк хуудаснаа “Найздаа хамгийн сайн сайхныг хүсье! Бид хамт хийсэн шинэ дуугаа дууллаа” хэмээсэн байна.

П.Зулаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • гомво
    зөв,зөв. одоо ард түмнээ бодох хүн хэрэгтэй
    2015 оны 01 сарын 13 | Хариулах
  • zochin
    uyanga chi bitgii hudlaa hutsaj bai.yasan songuuli oirtood chi icheeneesee garvuu
    2015 оны 01 сарын 13 | Хариулах
60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026