Хуурамч рублиэс сэрэмжлүүлж байна

Монгол Улсын иргэд ОХУ-д нэг сарын хугацаатай визгүй зорчих эрхтэй болсон билээ. Тэгвэл үүнийг дагаад  зарим нэг эрсдэл гарч байгаа тухай Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдэгджээ. Тодруулбал, энэ сарын 10-нд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст "Хуурамч мөнгөн тэмдэгт гүйлгээнд орлоо" гэсэн дуудлага иржээ.


Дуудлагын дагуу хэргийг шалгахад иргэн Н, Б нар нь хуурамч 14.000 рублийг гүйлгээнд оруулсан нь тогтоогдсон байна.

Иймд гүйлгээ хийхдээ арилжааны банк болон бусад баталгаатай валют солих цэгээр үйлчлүүлж, хуурамч рубль худалдан авахаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 

П.Зулаа

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025