Найруулагч, МУСТА Ц.Хүсэлбаатарын дэлгэцийн шинэ уран бүтээл тун удахгүй үзэгчдийн хүртээл болоход бэлэн болоод байна. Түүний удирддаг “Хас энтертаймент”-ын “Аюултай харилцаа” нэртэй уран сайхны киноны нээлт энэ сарын 14-нд болох аж.

Тус киноны зохиолыг Ц.Хүсэлбаатар бичиж, найруулсан бөгөөд гол дүрд УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг, “А-Cappella” хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөр, Жүжигчин, Мисс Х.Баярмаа, УДЭТ-ын С.Ариунбямба, жүжигчин П.Шүүдэрцэцэг нар тоглосон аж. Энэхүү кинонд гэр бүлийн амьдралын тулгамдсан асуудал, гэр бүлийн харилцааны талаар харуулах бөгөөд гэр бүлээс гадуурх харилцааг зугаа цэнгэл мэт хөнгөн хүлээн авдаг хүмүүст нэгийг бодогдуулахыг зорьжээ. Сонирхуулахад, Ц.Хүсэлбаатар түүний аав МУГЖ Ё.Цог нар хамтран тоглож байгаа ажээ.


Б.Цэцэг
Сэтгэгдэл (1)