“AirAsia” компанийн осолдсон онгоцны хар хайрцаг олдохгүй ихээхэн эрэл хайгуул болж байсан билээ. Тэгвэл шумбагчид өнөө өглөө Ява тэнгисээс онгоцны хар хайрцагны нэгийг олж гаргажээ.

Нислэгийн мэдээлэл хадгалагчийг Индонезийн нийслэл Жакарта хотод аваачин шинжлэх гэнэ. Олон улсын хамтарсан баг нисгэгчийн бүхээгний дуу хураагуурыг үргэлжлүүлэн хайж байна. Дашрамд дурдахад онгоцонд зорчиж явсан 162 хүний 40-ийнх нь цогцосыг олсон гэсэн мэдээлэл хамгийн сүүлд гарч байсан бол 8 цогцос нэмж олжээ.


П.Цэцэн
Сэтгэгдэл байхгүй байна