Оюутны тэтгэлэг болох 70 200 төгрөгөө аваагүй байгаа оюутнуудын гомдол тасрахгүй байна. Өнөөдрийн байдлаар МУИС, СЭЗДС, МҮИС, АШУҮИС зэрэг 5 сургуулийн оюутнууд тэтгэлгээ аваагүй байна.

Тэгвэл оюутнуудын төлөөлөл Боловсролын төрийн сангийн дэд захирал Д.Лхагвасүрэнтэй уулзаж зарим зүйлийг тодруулжээ. Үүнд: 2014 оны үндэсний тэтгэлгийн төсвийн хүсэлтэнд 106 тэрбум төгрөг төсөвлөсөн боловч их хурлаар 86 тэрбум буюу 20 тэрбумыг танаж батласан байна
Ингээд үндэсний тэтгэлгийг олгож эхлэсэн ч нийт зардал дуусч 91 тэрбумын зардал гарчээ. Тэгэхээр 5 тэрбум дутсан аж. Энэхүү дутсан 5 тэрбум нь 70 200 төгрөгөө аваагүй байгаа оюутнуудын мөнгө гэнэ.
Тэгээд УИХ-аар 2015 оны төсвийн тодотголыг батласны дараа л үлдсэн оюутнуудын тэтгэлгийг өгөх нь баталгаатай гэдгийг дуулгасан байна.
П.Зулаа
Сэтгэгдэл байхгүй байна