“Бостон балет”-ын гоцлол бүжигчин Д.Алтанхуяг сүүлийн жилүүдэд Монголдоо ойр ойрхон ирж соёлын үрийг цацчихаад явдаг болсон. Дэлхийн шилдэг найман балетчидын нэг тэрбээр арваннэгдүгээр сараас хойш нутагтаа түр суурьшаад байгаа. Нутагтаа олон ажлыг амжуулахаар ирэхийн тулд ажлаасаа арайхийж чөлөө авсан аж.

Дэлхийд гайхагдаж ирсэн “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг монголынхоо хүүхэд багачуудад үзүүлж харуулахаар тэрбээр 200 мянган ам.доллар зарцуулсан гэдэг. Тус жүжгийг тавихын тулд 400 гаруй хүн ажилласан бөгөөд гадаадаас балетын хувцасыг ачуулж ирэхэд нэлээд их мөнгө зарцуулсан гэдэг.
Энэхүү уран бүтээлийг тавихын тулд чамгүй зардал гаргасан учраас зардал мөнгөө нөхөхийн тулд жүжгийн билетээ өндөр үнээр зарж байна гэх асуудалд тэр холбогдоод авсан. Гэтэл үнэн хэрэгтээ бол гаргасан зардлаа нөхөж чадаагүй гэнэ. Ер нь бол түүний зорилго нь ашиг мөнгө олоход биш, монголынхоо хүүхэд багачуудад сонгодог урлагаар дамжуулан боловсрол олгох юм билээ.

Тун удахгүй чөлөөний хугацаа нь дуусах гэж байгаа МУГЖ Д.Алтанхуяг гэргийн хамтаар шинэ киноны нээлтэнд ирэхдээ ийн манай дуранд өртсөн юм. Монголдоо бэлтгэгдсэн анхны мэргэжлийн балетчин Д.Алтанхуяг нутагтаа ирэх бүртээ соёлыг түгээж явдагт түүний үнэнч фэнүүд нь хэзээд талархалтай байдаг биз ээ.
М.Сонор
Сэтгэгдэл байхгүй байна