Хөтлөгч, жүжигчин, дуучин гээд олон мэргэжилтэй авьяаслаг залуу Анхаа сүүлийн үеийн киноны нээлт бүрт алгасалгүй шахуу ирж байна. Өөрөөсөө 10 насаар дүү бүсгүйтэй хайрын романс үүсгэж, дурлалдаа шатаж явсан тэр энэ удаа ирэхдээ нэг л гундуухан харагдах шиг.
Жүжигчин Б.Мишээлээс салснаас хойш ганцаараа л явах болсон тэрбээр халуухан дурсамжуудаа санагалзан яваа болов уу, яагаа бол. Түүнээс салсан Б.Мишээлийн хувьд шинэ хайртайгаа учраад аз жаргалтай яваагаа нуухгүй байгаа.
Харин хэзээд цоглог явдаг Анхаагийн хувьд нэг л тиймэрхүү, нурмагар явааг ойр тойрных нь хүмүүс анзаараад байгаа аж. Ямартаа л түүний сүр сүлд хаачаа вэ гэж өөр хоорондоо ярих нь хэвлэлийнхний сонорт хүрээд амжлаа.
П.Зулаа
Сэтгэгдэл (3)