Загварын шинэхэн хос папарацид

Загварын ертөнц дэх шинэхэн хосоор  дизайнер Ариунаа Сүри, загвар өмсөгч Б.Чинзориг нар тодроод буй. Тэднийг үерхэж байгаа гэж дуулдсанаас биш хамтдаа явж байгаа нь, хамт амьдарч байгаа нь олон нийтэд үзэгдэж харагдаагүй. Тэгвэл загварын шинэхэн хос манай зурагчны дуранд өртжээ.

Саяхан нээлтээ хийсэн “Тютю” киноны хувцасны дизайнераар ажилласан Ариунаа Сүри яах аргагүй хүндэт зочдын суудалд тухалсан. Киноны нээлтэнд ганцаараа ирж харагдсан гэлээ ч кино дуусахад түүний дурлалт залуу ирж авсан юм.

Тэд үерхэлээ ихэд нууцалж байгаа бололтой хамтдаа явж байснаа зурагчин хараад тус тусдаа явж харагдсан. Гэлээ ч манай зурагчин хосуудыг папарацидаж чадсан байна. Ямартай ч загварын хосуудын тоог нэгээр нэмж байгаа хосуудын цаашдын амьдралд аз жаргал хүсье.

М.Сонор

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025