
Ерөнхий сайдын шийдвэрээр Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригтыг үүрэгт ажлаас чөлөөллөө. Г.Зоригт эрүүл мэндийн байдлаас шалтгаалан чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна.
Шинээр засаг дарга томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу Засаг даргын орлогч Д.Энхбат хэрэгжүүлэхээр боллоо. Г.Зоригт 2 жил гаруй хугацаанд Орхон аймгийн засаг даргаар ажиллахдаа чамгүй ажлыг хийгээд амжсан тухай нутгийн иргэд хэлж байгаа аж.
Б.Цэцэг
Сэтгэгдэл байхгүй байна