2014 оны ХАМГИЙН ХАМГИЙН

Өвлийн өвгөн байдаг эсэхэд одоо ч эргэлздэг хүмүүст дуулгах нэг зүйл байна. Өвлийн өвгөн байх нь байгаа, тэр нь шинээр ирж буй дарга нар. Тэд дандаа л сюрприз дагуулж байдаг шүү дээ. Харамсалтай нь авчирсан бэлгэн дотор нь хануур хорхой, хорт могой шиг таагүй бэлэг олон байдаг болохоос. Ямартай ч бид 12 сард агуу их халаа сэлгээ, өөрчлөлт хийсээр дасал болж. Харин энэ жил одонгоор бороо орсон.

Ердөө 22-той хүүхэд Алтангадас зүүгээд тууж явсан эртний сайхан түүхтэй тул энэ жил 24-тэй бүсгүй авахад хүмүүс тоож гайхахгүй байгаа юм чинь. Хоорондоо мэндлэхдээ хүртэл “Чи одон авсан уу” гэх нь халаг. Нэг ийм л юм болсон, 400 гаруй одон медаль өвлийн өвгөний уутнаас гарсан. Та аваагүй юмаа гэхэд танай хамаатнуудаас, хадмуудаас, найзын чинь гэр бүлээс аль нэг ойрын хүмүүсээс чинь медальтан гарч ирнэ. Харин та болон би бол гонсойх хэрэггүй. Тэртэй тэргүй сонгуулиас өмнө бүх хүн медаль авна гэсэн ш дээ, үнэн байгаа? Би үлдчих вэ дээ, та ч яахав. За за наргиа яахав оны онцлох үйл явдлуудаас сонирхуулья.

Оны төгс салалт

Орчин үед гэр бүл салалт хүртэл төгс байдаг болсон. Хэдий салсан ч гэсэн жинхэнэ супер залуу, бүсгүйтэй учирч амжсан бол ТӨГС номинацийн эзэн. Жүжигчин Б.Тамир, Г.Золзаяа нар энэ номинацид одоогоор ялж байна. Амьдралдаа маш хурдан restart хийх, амьдрах чадвараараа тэд гайхуулав.

Б.Тамир дэлгэцийн уран бүтээл хоёрыг ч хийж карьер өссөн бол Г.Золзаяа салоны эзэгтэй, сайхан залуугийн гэргий болсон. Энгийн нэг жүжигчнээс бизнесмэн авхай болон энэ богино хугацаанд хөрвөх гэдэг Үнсгэлжингийн үлгэрээс супер байгаа юм. Харин Б.Тамир ханхүү болж чадаагүй хайрт бүсгүй Н.Мөнхсоёлоосоо салсан ч гэсэн ажлын амжилт бол сайн яваа.

Өөр нэг супер салалт бол МАК-ийн гүнж Н.Цэлмүүнийх байлаа. Тэр богино хугацаанд анхны нөхөр, “Хас”-ын Ч.Ганхуягийн дүү нараас салсан ч мөн л хайртайгаа учраад буй. Бүр ч сайжруулсан хувилбар гэмээр цагаан дээр хараар бичигдэх гэрлэж бараалсан түүхгүй Сү.Батболдын хүү Б.Баттүшигтэй хоёр сарын дотор нэг гэрт орсон. Харвард төгссөн залууг хүүхэдтэй бүсгүй яаж уургалахыг түүнээс асуувал зохилтой. За тэгээд араас нь сонирхогчоор мисс Д.Ариунцэцэг явж байна. Нэг сарын дотор Н.Номтойбаяртай явж байгаад удаа ч үгүй баян Р.Базараатай нэг гэрт орох жишээний.

Оны цахим сенсааци

“Ганц ойртуулсанаа юу гэж бодоов, чи наад үгээ тэр Дэлгэртээ л хэл” хэмээх алдарт ишлэл энэ оноос халаагаа өгөх нь үү дээ. Өсвөр насны нэгэн охин фэйсбүүк дээрээ ийн тунхаглав, “Би Цагаанбаатартай унтчихаад даруухнаараа л байсан” гэж авдаг байгаа.

Охин юунд эгдүүцсэн гэхлээр хэн ч биш шалдан бандитай “юу яасан” охидууд гайхуулаад байсан гэнээ. Түүний энэ пост олон лайк авч бас олон сэтгэгдэл дагуулсан. Харин О.Гүндэгмаа нөхрөөсөө энэ талаар асуусан болов уу, магадгүй төлөв хүн юм чинь даруухнаараа л байсан байх л даа.

“Монгол тулгатны 100 эрхэм”-ийн хөтлөгч П.Анужингийн нүцгэн зураг твиттерт тарж олны нүдийг хужирлав. Гол баатар бараг бүтэн өдөр чимээгүй байсны эцэст “Надад гоёдсон мөөм байна” гэж дуугарсан.

Мөөм гоёдоно гэхээр яадаг ч юм харсан хүмүүс нь л мэдэх байх л даа.

Цэл залуугаараа МУГЖ цолоор энгэрээ мялаасан Г.Ариунбаатар, “Ану хатан”кинонд тоглон олны сонирхлыг бүр ч их өгдөөх болсон дуучин Д.Отгонжаргал нарын фэйсбүүк чаат задарч халуун зуныг доргиов. Бие биенээ үнсэх үнгэх талаар ч бичээд ёстой ширүүн юм болжээ.

Г.Ариунбаатарын гэргий салах болсондоо унтууцан нөхрийнхөө фэйсбүүкийг ухсан юмуу даа. Эмэгтэй хүн нэг зуувал бас эвгүй л дээ. Д.Отгонжаргал ус балгасан мэт тас чимээгүй гүрийж фэйсбүүкээ устган таг чиг. Харин Г.Ариунбаатар “Бид хоёр холбоогүй, гэхдээ ер нь яагаад болохгүй гэж?” хэмээн эрсхэн дуугарсан.

Оны нийлэлт

Ардууд жирийн намын гишүүд доогуур нь хэчнээн толхилцовч яг үнэндээ АН, МАН хоёр дээгүүрээ хөнжил дотроо “секс” хийж байгаа нь үнэн. Манай улс төрд ер нь бэлгийн сахилга бат ёстой байхгүй шүү. Бараг өвөр түрийдээ орох нь халаг дотно байцгаадаг байж нүдэн дээр бол бие биенээ цохиод алчих вий гэмээр ширүүн ширүүн дуугарна. Эцэстээ тэд ад үзээд байсан Н.Алтанхуягийгаа далд хийж амраад ард биднийхээ халамжийг танан хэн хэн мөнгөжихийг шийдэж амрав. Сүх далайтал үхэр амар гэгч л энэ байх.

Гэрлээд бай, гэрлээд бай 500 мянгыг өгье, хүүхэд гаргаад бай гаргаад бай шинэ төрсөн хүүхдийн 100 мянгыг өгье, төрөөд бай төрөөд бай хүүхэд бүрт чинь сар бүр мөнгө өгье гээд “түлхүүрдээд” байсан яасан? Ард түмэн ч гэж ард түмэн төр гэгч 15 толгойтой атгаалжийн хар мангасаар төрөлт, амьдрал төлөвлөлтөө хүртэл заалгаж байдаг. Эцэст нь тэд бүх халамжаа татав. Яг сонгуулийн өмнө ийн стоп кран татаж байгаа нь аймшиг шүү. Гайхалтай нь энэ шийдвэр дээр хоёр нам үгүй мөн сайхан нийлж байна аа, бурхан минь.

Оны гэр бүл нийлэлтийн тухайд хэдэн сарын турш саллаа сарнилаа гэж “матрын нулимс” унагаж явсан МУГЖ Г.Ариунбаатар эхнэртээ эргэн очсон байдаг шүү. Яг үнэндээ авьяаслаг сайхан дуучнаа ар гэрийн тал дээр тогтворгүй байгаасай гэж хэн хүсэх билээ. Ингэх л байсан юм бол эхнэр нь яах гэж нөхрийнхөө чатыг дэлгэв ээ гэж өмнөөс нь халаглах хүмүүс олон байсаан. За тэгээд 40 насанд амьдрал эхэлдгийг харуулан хэн хэн нь хоёр дахь сонголтоо хийж нэг гэрт орсон экс гишүүн Ж.Сүхбаатар, “АПУ”-гийн отгон бэр асан “MTS”-ийн Х.Жавхлан хатагтай нар бас нэг содон нийлэлт байлаа.

Оны спортын од

Зурагтгүй айлаас дэлхийн аварга тамирчин төрсөн болохоор айлууд зурагтаа гаргаж хаях талаар бодсон байх шүү, бараг. Автобусны буудлаас хол, хотын зах руу амьдардаг ч гэсэн охин бэрхшээлийг сөрөн бэлтгэл сургуулилтаа тууштай хийсээр 19-хөн насандаа аварга болсон юм. 

Хормын төдийд мөрөөдөл мэт байсан зурагт LCD гэрт нь данхайн охиныг угтсан бол оны босгон дээр эднийх байртай боллоо. “Алтай контсракшн”-аас түүнд 2 өрөө байр бэлэг болгов. Харин төр хишиг буянаа хайрлан Монгол улсын гавьяат тамирчин цол тэмдгээр энгэрийг нь мялаасан юм. Эгэл амьдралаас төрөн гарсан од С.Цэрэнчимэд яах аргагүй оны онцлох тамирчин байлаа. Шинэхэн гавьяатдаа Олимпийн аварга болохыг хүсэн ерөөе.

 

Оны “хүчин”

Х.Тэмүүжин сайдыг чинь Г.Сарангэрэл бараг “юу яачихсан” юм бишүү? Эхэндээ ч яахав нэг охин уйлж дуулаад байхаар нь эр хүний л буруу гэж бүгд чичилж байлаа. Гэтэл сайдын урдуур үнэгний сүүл аятай хэрэн хоргомжилж урхидаад хаясан юм шиг. САЙН АХ гэж бодсоон хэмээх үг трэнд болж Х.Тэмүүжин нэг жилийн хугацаанд багагүй овор суув.

Х.Тэмүүжин бараг “хүчиндүүлсэн” бол зүй ёсоор нь энэ үйлийг хийсэн хүн бас байна. П.Энхмөнх хэмээх залууг бид С.Пунцагбалжир агсны голомт залгах ганц хүү хэмээн танимхайрдаг. Бэл, нүнжиг ч боломжийн тэрбээр албан газар дээр нь нэгэн бүсгүйг хүчирхийлжээ. Үнэн худал, үнэн худал гэж жилийн турш яригдсан асуудал шүүхийн шатандаа яваа юм. Ардын хүү бол ТҮЦ-нээс тамхи хулгайлаад ялтай сууж байдаг бол хүчин хийсэн ч гэсэн айлын хүүхдүүд мөрөөрөө яваад байж болдог байх нь. Аль амбасын үе биш гэр бүлтэй мөртлөө хүний эхнэрийг дарж авсан гэх ой тоонд багтамгүй энэ хэргийн зангилаа удахгүй тайлагдах бизээ. Бүсгүй нь ерөнхийлөгчид хүртэл захидал бичсэн шүү дээ. Ор хөнжлийн явдлаа хүртэл захирч чадахгүй иймэрхүү хэрэг нүднээс далд бол өчнөөн л гарч байгаа биз.

Оны Христэд итгэгч залуу О.Баасанхүү

Сониноос, Христэд итгэгчид ч гэсэн шинэ жилээрээ шилдгээ тодруулдаг юм. Оны шилдэг итгэгч гэхээр ямар шалгуураар сонгодог юм бол гэж бага зэрэг гайхлаа. Бодвол цуглаанаа нэг ч таслахгүй явсан, олон цагаар тасралтгүй залбирсан гээд бас бус шалгуур байдаг байх л даа.

Урлагийнхнаас С.Сэрчмаа шилдгээр шалгараагүй ч гэсэн тууштай итгэгч болохоо ил үзүүлсэн бол улс төрчдөөс нэгэн санаанд оромгүй хүн өөрийгөө илэрхийлэв. Ам хэл гэж айхавтар, Н.Энхбаярын “оймсны хүн”-ээр тодроод удсан тэрбээр итгэгч. Кристмасын баярын өдөржин твиттерээрээ дамжуулан сургааль айлдсан гээд л бодчих. “Бурхан ертөнцийг үнэхээр их хайрласан тул цорын ганц хүүгээ өгсөн.

Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болно” гэсэн түүний бичсэнгийг уншаад олон хүн цус харвах дөхөв. Нээрээ О.Баасанхүү мөнх амьтай болчихсон юм болов уу? Тэгвэл ч түүнд дургүй хүмүүс мөнхийн ус олж уудаг юмуу яадаг юм. “Яасан ч энэний урд орж үхэхгүй” гэсэн тангараг маягийн зүйл зарим хүмүүс хэлсэн сурагтай.

Оны гэмт хэрэг Ц.Алдармаа

“Нарсанд сайхан байлаа, олон аавын хүүхдүүдтэй хоолоо хувааж идлээ” гэж шүднийхээ завсраар заналтай нь аргагүй сийгүүлдэг хошин шог бишгүй л үзэж байлаа. Харин хошин шогчид дотроос тэр дундаа эмэгтэй жүжигчин нарсанд сууна гэж таамагласан ч үгүй. Мөр зэрэгцэн ажилладаг жүжигчин бүсгүй Д.Оюунтуулын дээрээс буцалгагч дүүрэн халуун ус зүгээр л дуустал нь асгачихсан түүнд 7 жилийн ял оноосон.

Гэсэн ч даалтаар гараад байгаа юм билээ. Хачирхалтай нь гарч ирсэн даруйдаа фэйсбүүк дээрээ “Нэг хүнтэй тооцоо бодно” гэж бичсэн байх юм. Колонд яваад ирсэн ах нараас бүгд айдаг шиг энэ бүсгүйгээс ч гэсэн айж явбал аминд өлзийтэй гэсэн үг үү? Харин Д.Оюунтуул Солонгос руу эмчилгээнд явсан ч эдгэртлээ багагүй хугацаа зарцуулах бизээ. Хүнийг амьдаар нь шалзлах цэвдэг сэтгэл ийм турьхан бүсгүйгээс гарсан гэхэд итгэмээргүй юм шүү.

 

Оны Hot Spot салаавч өгөөд гавьяат!

Орчин цагт Төрийн ордон руу ямар нэг байдлаар хандалт хийвэл юманд хүрдэг болж. Өндөг шидээд ард олныг уулгалан дайрч байсан хэд нь одоо тэндээ оффислож байна. Харин юм шидэлгүй хуруу гараараа, тодруулбал салаавч өгсөн хүн гавьяат болдог байна шүү.

“Сонгдо” эмнэлгээр овоглодог З.Болдсайхан эмч Төрийн ордон руу салаавч гаргаж байсан цаг саяхан мэт. Эмчээс гадна ихэд хэл амтай тэрбээр тухайн цаг үеийн нөхцөл байдалд унтууцсанаа илэрхийлсэн нь тэр. Харин гавьяат авна гэж яаж мэдэх вэ дээ, гайхсандаа ч тэр юмуу их л жогтой инээж байна билээ. Мэдээж салаавчнаас болж шагнаагүй түүний эрүүл мэндийн салбарт тууштай зүтгэж олон олон хүний алтан амийг аварсны шагнал юм. Өндөг шидсээр байгаад ордонд ажил ордог хүмүүсийн дэргэд бас ч хэлэх юмтай шүү.

Оны дуу Гэзэгний чинь үзүүр ...

Сэрэл хөдөлгөөд байна аа ай хө гээд та шууд аялаж байгаа биз. Д.Намсрайноровын энэ дуу яах аргагүй оны хит бүтээл байлаа. Амтай болгон аялаж, караокед бүгд кодыг нь цээжээрээ мэддэг болж.

Гол нь аялгуу нугалаа нь донжтой юм. Хэний ч санаанд гэзэгний үзүүрээр сэрэл хөдөлгөх мэтийн мэргэн бодол орохгүй дээ. Доргио аятай, бас ч хүсэл шуналаа энэ дуугаар илэрхийлж болох хойно Д.Намсрайноров давхар оны хамгийн сэрэлтэй дуучнаар тодров. Уг нь МУГЖ Т.Ариунаа “Утасны дугаар” дуугаа мөн ч эротик дуулсан сан. Яг одоо харьцуулаад сонсвол Д.Намсрайноров яалт ч үгүй эротик дуулж байгаа юм даа.

Дэнжийн гоёхон цэцэгс бие биенээ шүрэглэнэ ээ ай хө

Дээлний чинь энгэрээс гангын үнэр сэнгэнээд байна аа

Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна аа ай хө

Гэнэ гэнэхэн сэтгэл минь чамайг харахаар догдлоод байна аа

Оны бөө Маралаа

Түүнийг хүмүүс Ногоон Маралаа “Харанга”-ын Лхагваагийн охиныг тэврэн үлдсэн бүсгүй гэдгээр мэднэ. Дөнгөж насанд хүрч байхдаа “Женко” Х.Баттулгын хайрыг булааж байсанх тэрбээр эрх чөлөөний оронд багагүй хугацааг өнгөрүүлсэн. Унаган орос, англи хэлтэй зураач аавын гоо үзэсгэлэнтэй, өвөрмөц сайхан охинд нүд унагах залуус одоо ч олон. Тэр энэ жилээс дахин олны өмнө гарч ирэхдээ өөрийгөө бөө гэдгээ ил зарлав. 

Тэнгэрийн үйл хийж байгаа хүмүүс хэзээ ч онгодоо гайхуулаад байдаггүй даруухан оршдог бол Маралаа “Би бол шулам” хэмээн тов тодорхой зарласан шүү. Ийм ганган, хээнцэр дэгжин бөө яах аргагүй орчин цагийн нэг үзэгдэл юм даа. Юун Арго, юун П.Сарандаваа, юун Д.Давааням байх вэ. Орчин цагт бөө нарын дунд хүртэл зэрэг зиндаа байх нь байна. Маралаа харин хэддүгээр зэрэглэлийн бөө бол? Лав гоо төрхөөр түүний урд гишгих бөө байхгүй гээд барьсан ч алдахгүй биз. Харин чадварыг бол үйлчилгээ авсан хүмүүс л хэлэх байх даа.

Оны стиллэг хатагтай нар

Жинхэнэ миссүүд нь гэртээ сууж хүүхэд төрүүлэн олон хөлийн газар Э.Одгэрэлээс өөр үзээд харчих хүнгүй болох шахаад буй энэ цагт 40 насны гялбаа гийв. Баян Р.Базараагийн анхны гэргий Р.Нараа, “хамар” Т.Ганболдын гэргий А.Янжингаажид нар аливаа арга хэмжээ, хүлээн авалтын үзэсгэлэнт чимэг болох ажлыг бүтэн жил тойрон хийв. Яасан ч дэгжин юм, яасан ч үзэсгэлэнтэй юм.

А.Янжингаажид 4 хүүхдийн ээж болсон ч уяхан туяхан хэвээрээ. Харин Р.Нараа Р.Базараад ууган хүүг нь төрүүлж өгсөн. Дарханы сайхан бүсгүйчүүдийн нэг тэрбээр Р.Базараагаас хойш хоёр дахь амьдралаа зохиож хэнз үрийн зулай үнэрлэн улам л өнгөлөг харагдах болсон. Ёстой заяаны ханьтайгаа учраад өнгөжин жавхаажсан байх шүү.

Харин Р.Базараа одоог хүртэл “google-д мөргүй” хэвээр. Өнгө зүснээсээ ч ичдэг юмуу энэ эрхэм нэг ч удаа камерын дуран хараанд өртдөггүй гээд л бодчих. Нөхрүүд ер нь сармагчингаас бага зэрэг ялгагдахуйц байхад л болоо доо. Харин эхнэрүүд хөөрхөн, сайхан байхгүй бол болохгүй шүү дээ. Хөөрхөн эхнэрүүдийн фотог хүргэж байна.

Ярих юмтай, өвөр дүүрэн одонтой сайхан жил болж өнгөрлөө. Ирэх жил бидэнд ямар бэлэг бэлдсэнийг зах зухаас нь таамаглаж суугаа байх. Яагаад гэвэл сонгуулийн жил шүү дээ. Аягтай хоолыг минь хөмрөөд хаячихгүй аятайхан улс төрчид гарах болтугай. Хувь тавилан бидэнд нэг л том сургамж сонгууль болгоноор өгсөөр байдаг. Хэнд ч бүү итгэ ээ гэж байгаа юм даа. Энэ удаад ёстой долоо хэмжиж нэг оготлоно шүү манайхаан.

                                                                                                       "Гранд" сэтгүүл №54

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (12)

  • Зочин
    unen ym bichmeer ymaa barimttai ym hiildee ydj
    2015 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин
    anujin uurinhuu muumiig uuruu tqvichihaad uurt n goedson ene ter geed reclamdah baisiimuu kk
    2015 оны 01 сарын 12 | Хариулах
  • bold
    boldsaihan emchdee bayar hurgye udam damjsan mundag emch minii huuch bas emch bolno gedeg bi ih bayarlaj bga
    2015 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин
    Cham metin gerin awgai bish how bichne gj yu bn aa loool dajgui bichjee
    2015 оны 01 сарын 11
  • Зочин
    Yostoi huurhun niitlel bna baahan ineelee bayarlalaa Grand grandnews
    2015 оны 01 сарын 11 | Хариулах
  • HA HA
    HAMGIIN TENEG KINO BOL ANU HATAN SHUU DEE.
    2015 оны 01 сарын 11 | Хариулах
  • ss
    hrist hool ogoogui mongoliin ard tumen ogch bngaa um shuu
    2015 оны 01 сарын 11 | Хариулах
  • ГАНАА
    ТЭНЭГИЙН ДУУГҮЙ БАЙХ НЬ ҮЗЭМЖТЭЙ ГЭХЧЭЭР ДАНДААЛ ТИЙМЭРХҮҮ УЛС БАЙГАА БИЗ ХАРДАА
    2015 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин
    Anujingiin muum ymar aimaar ym be burhaan mini
    2015 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин
    Kk ineej kaif avah shiv
    2015 оны 01 сарын 11 | Хариулах
  • gegee
    erhlegch n gj hudlaa seheeten tsarailsan 4 nudtee huuhen oligtoi ch how bichij chadahguumaa
    2015 оны 01 сарын 11 | Хариулах
    • Зочин
      Cham metin gerin awgai bish how bichne gj yu bn aa loool dajgui bichjee
      2015 оны 01 сарын 11
  • hen negen
    muu niitlel
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025