Ирэх олимпод Казакстан улсын нэрийн өмнөөс Монгол Улсын шишгээ багийн тамирчин Галбадрахын Отгонцэцэг зодоглохоор болжээ. Монгол болон Казакстан Жудо бөхийн холбоо цаашид хамтран ажиллахаар болсноор ийм шийдвэр гараад байгаа аж. Учир нь хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын жүдо бөхийн холбоо тамирчид, дасгалжуулагч солилцох, хамтарсан бэлтгэл хийх, олон улсын бодлогын түвшинд хамтран ажиллах бүр цаашлаад хоёр орны харилцаанд сайнаар нөлөөлж, эдийн засгийн түвшинд хөгжих бүрэн боломжтой болно гэж үзэж байгаа аж.

Энэ хамтын ажиллагаа жүдо бөхийн төрлөөр эхлэж байгаа ч цаашид өргөлт, хоккей, байт харваа гэх олон төрлүүдэд үргэлжлэх гэнэ. Түүнчлэн уг арга хэмжээний гол зорилго нь хоёр улсын тамирчид хоёр улсын нэрийн өмнөөс олимпод оролцох боломжийг бий болгосон явдал гэлээ.
Сэтгэгдэл байхгүй байна