Чингисийн талбай дээр жагсаал хийж байгаа эмч, багш нар цалин нэмэхийг шаардаж байна. Одоогийн байдлаар энэхүү жагсаалд нийт 10 мянга гаруй хүн оролцож байгаа бөгөөд нийт 116 мянга гаруй албан хаагчид энэ эсэргүүцэлд нэгдсэн гэсэн тоо гарчээ.

Жагсагчид цалингаа 60 хувиар нэмэхийг шаардаж байгаа бөгөөд “Бид өр төлөгчид биш, Хэмнэлтийг эрх баригчид өөрсдөөсөө эхлүүлье, Эх орондоо сайхан амьдармаар байна" гэсэн уриа лоозон барьсан байна. Тэд дараах гурван шаардлагыг Засгийн газарт тавьсан бөгөөд хариугаа энэ сарын 12-нд авахаа мэдэгдээд байна.
1.Төрийн үйлчилгээний ажилтнуудын цалин хөлсийг 60-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2015 оны төсвийн тодотголд тусгах
2.Эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарын хуулиадад тусгагдсан ажилтныг өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн мөнгөн тэтгэмж зэрэг хөдөлмөриийн нийгмийн баталгаатай холбоотой заалтуудыг өмнө хүрсэн түвшнээс бууруулахгүй байх
3.Иргэдийн нийгмийн хамгааллын хүрсэн түвшинг дордуулахгүй байх зэрэг аж.
П.Зулаа
Сэтгэгдэл (1)