“Дакар Ралли”-д манайхан амжилттай явна

Авьяас билиг, ур чадвар, тэсвэр тэвчээр, эр зоригийн шалгуур болсон “Дакар Ралли-2015” тэмцээнд Монгол Улсаас Н.Лхамаа 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл  мотоциклийн төрөлд өрсөлдөж байгаа Д.Болдбаатар Дакар Раллигийн 5 дахь өдрийн уралдааныг амжилттай дуусгаж 5 цаг 50 минут 56 секундын хугацаагаар 49-р байрт орсон таатай мэдээ байна.

Харин Ч.Анар WP4 цэгийг 111-ээр бүртгүүлсэн бол #431 дугаартай Н.Лхамаа ахлагчтай баг WP4 хяналтын цэгийн 69-өөр бүртгүүлээд цааш базаж явна.

П.Зулаа

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025