“Шинэ үе” продакшны жүжигчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал Эрүүгийн хэргийн II шүүхэд болж байна.Саяхнаас шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт дахин гарч Д.Оюунтуулыг хүнд биш хүндэвтэр гэмтээсэн учир Ц.Алдармаад үүсгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.2.6 гэх зүйл заалт 98 болж өөрчлөгдөж байгаа.

Энэ хуулийн заалтын дагуу бол Ц.Алдармаад оноосон 7 жил 10 хоногийн ялыг торгуулын ял, эсвэл албадан ажил хийлгэх эсвэл ял оноолоо гэхэд дээд тал нь 3 жилийн хорих ял болж хөнгөрөх боломжтой гэх мэдээлэл гарсан нь хэн хүний анхаарлыг татаад байсан. Харин Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн Олон нийт, хэвлэл мэдээллийн ажилтан Н.Баттогтох хэлэхдээ “Ц.Алдармаагийн хэргийн зүйл заалт өөрчлөгдөөгүй” гэсэн юм. Ямартаа ч дээрх мэдээллийн талаар удахгүй тодорхой болох юм байна.
П.Зулаа
Сэтгэгдэл байхгүй байна