“Гал үндэстэн” мэдээлэл хийнэ

Өнөөдөр Монголын Гол Нууруудын Нэгдсэн Хөдөлгөөн, "Гал үндэстэн" холбооныхон хамтран хэвлэлийн бага хурал зарлажээ. Тэд өнгөрсөн онд Төрийн ордонд халдсан хэргээр шүүхээс хорих ял сонссон гишүүдийнхээ талаар мэдээлэл хийх гэнэ.

Өнгөрсөн хугацаанд "Гал үндэстэн холбоо"-ны  Ц.Мөнхбаярын бие муудаж, Зайсангийн хорих эмнэлэгт эмчлүүлж байгаа талаар мэдээлэл гарсан. Мөн тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн С.Дашцэрэн хоёр жилийн ял сонсож хоригдож байгаад, эрүүл мэндийн байдлын улмаас суллагдаад байсан ч өнгөрсөн оны 12-р сарын 30-ны өдөр хорвоогийн мөнх бусын үзүүлсэн гэдгийг бид мэдээлсэн билээ. 

Б.Цэцэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025