Салж нийлэх сарын л асуудал гэж үү?

“Эр эм байтугай эрүү толгой салдаг” гэх  хэлц орчин цагт “салж нийлэх нь сарын асуудал” гэдэг үгээр солигдоод буй. Үүний цаана гэр бүл салалт “гамшиг”-ийн хэмжээнд хүрлээ гэх дохиолол хангинаж байна. Нэг үгээр хэлбэл нийгмээрээ салалтад автаж байна гэсэн үг. Тэгвэл олныг оройлон урагшлах учиртай, нийгэмд эерэг хандлагыг мэдрүүлэх өгөгдмөл гэмээр үүрэгтнүүд болох олны танил хүмүүс дунд салж нийлэх явдал дэндүү элбэг болж.

Урлагийн хүмүүсийг “уяхан сэтгэлтэй, сулхан энгэртэй” гэх тодотгол дагадагчлан, бусдаас илүү “хөнгөн” байдгийн илэрхийлэл ч юм уу, тэр дуучин, энэ жүжигчин гэр бүлээ орхилоо гэх мэдээлэл цөөнгүй гардаг. Гэхдээ зөвхөн урлагийнхан салаад байгаа хэрэг биш. Улстөр, спортын алдар цуутай хүмүүсийн богино настай хайрын түүхийг сөхвөл урт жагсаалт гарах байх.

Хэдэн хүүхэдтэй, хэдэн жил хамт амьдарсан нь асуудал биш болсон энэ нийгэмд олны танил оддын сарын настай дурлалын түүх, жилийн настай амьдрал хэрхэн бичигдсэнийг хамтдаа харъя.

Б.Тамир & Золоо

Урлагийн гэр бүлээс төрсөн авьяаслаг залуу жүжигчин Б.Тамирын хувьсгалын ажил нь ид гялалзаж яваа ч хувийн амьдралаа хараахан төвхнүүлж амжаагүй байгаа. Анхны эхнэр жүжигчин Г.Золзаяатай нэг биш нэлээд хэдэн жил хамт амьдарч хөөрхөн гүнжтэй болсон ч,  хамтын амьдрал нь урт настай байгаагүй.

Гүнжээ өөр дээрээ авч хоёр дахь амьдралаа эхлүүлсэн жүжигчин Золоо ажил амьдралаа зэрэг гялалзуулж яваа адтай бүсгүй. Харин авьяаслаг аав ээжийн үргэлжлэл болж яваа Б.Тамир анхны амьдралаасаа бүрэн салаагүй байхдаа мөн л жүжигчин бүсгүйтэй романслаж бүтэлгүйтсэн.

Түүний хоёр дахь сонголт жүжигчин Н.Мөнхсоёл гэх бүсгүй байсан. Үерхэж найзлаад жил хүрээгүй байхдаа хосууд хоёр тийш болж гурвалжин хайрын түүх ийн төгсгөл болсон. Гэр бүл зохиож гэрийн эзэн байх хувь дутсан гэлтэй жүжигчин Б.Тамирт гоонь эрийн амьдрал илүү зохиж байгаа бололтой.

Г.Анхмаа & Т.Билэгжаргал

Урлагийн сайхан хос  хэмээн цоллуулж байсан дуучин Г.Анхмаа, жүжигчин Т.Билэгжаргал нарын салалт жинхэнэ сенсааци тарьсан.  Оюутан байхаасаа үерхэж дотноссон тэдний хайрын түүх хөөрхөн гүнжтэй болсоноор төгсгөл болсон гэж болохоор.

Найман жил үерхэж байгаад хамтын амьдралаа эхлүүлсэн тэдний сүр дуулиантай хуримыг фэнүүд нь тэсэн ядан хүлээж байсан биз ээ. Гэвч хос хоёр салсан нь өдгөө тодорхой болсон. Охин нь ээж дээрээ үлдэж Бэки ганц бие   аав болсон.Олон жил үерхэж байж, эхнэр нөхөр болсон тэдний салалтад  гуравдагч  хүмүүс нөлөөлсөн гэгддэг.

А.Ганчимэг & Б.Энхүүш

Олны танил болоод л эрчүүдийн хараанд өртөж сэтгэлийг нь гижигдэж явсан залуу жүжигчин А.Ганчимэг гэнэт л өрх толгойлсон ганц бие ээж болсон.  Хамт кинонд тоглосон хэн ч танихгүй шахуу жүжигчин залуугаас хөөрхөн гүнжтэй болж хамтын амьдрал ч эхлүүлж амжаагүй байхдаа харилцаа нь хүйтэрсний шалтгаан бүрхэг хэвээрээ.

 Өмнө нь олон эртэй нэр холбогдож яваагүй хөөрхөн Ганааг орхиж зүрхэлсэн жүжигчин Б.Энхүүш хөөрхөн гүнжнүүдээсээ  тусдаа амьдарч байгаагаа урьтаж дуулгасан. Уг нь хар багын найзууд байсан тэд салсан нь тун харамсалтай. Урлагийн сайхан хос нэгээр нэмэгдлээ хэмээн үзэгчид нь алга ташин баяр хүргэж байсан. Гэвч тэд бусдын урмыг хугалав.

МУГЖ Г.Ариунбаатар төрхөмдөө буцсан нь  

Монголын нэрийг дэлхийн сонгодог урлагийн тавцанд өндөрт өргөж гарч ирсэн МУГЖ Г.Ариунбаатар авгай хүүхний асуудлаар үргэлж хормой нь ээрэгдэж явдаг. Цалгисан их авьяас, омголон залуу насны аагаар 25 хүрэхгүй насандаа 2 амьдрал үзсэн нь хувь тавилангийн ээдрээ гэлтэй.

Хоёр дахь гэргийгээсээ сүр дуулиантайгаар салснаа зарлан эрх чөлөөгөө мэдэрнэ хэмээж байсан Г.Ариунбаатар авааль гэргийтэйгээ эргэн нийлжээ. Нөхрөө дарамталдаг, фэйсбүүкийг нь ухаж төнхөн чатыг нь дэлгэсэн, сайтуудад мөнгө өгч мэдээ бичүүлсэн гэгддэг бүсгүй ямартай ч амьдралаа  авч үлдэж монголын  нэгэн сайхан гэр бүл бүтнээрээ үлдсэнд талархмаар.

Салалтын буухиаг үргэлжлүүлсээр

 

“Үүлэн үст”-ийн үзэсгэлэнт бүсгүйн дараагийн сонголтоор энгийн нэгэн Цэнгүүн гэх энэ залуу тодроод буй. Оюутны ширээнээс босож амжаагүй байхдаа найруулагчдын хараанд өртөж, хандрах залуучуудынх нь тоо алдагдсан гэх залуу жүжигчин Б.Мишээл өөрөөсөө 10 насаар ах алдарт “шоубиз”-ийн Анхаатай романс үүсгэж, арван сар ч бололгүй салсан.

Олон арван хүүхнүүдтэй орооцолдож ирсэн Анхаа хөөрхөн бүсгүйчүүдийг урдуураа өнгөрөөдөггүй гэдгээрээ зартайг хэлэх үү, тиймдээ ч мань эр 30 гарсан хойноо гоонь эрийн амьдралаар амьдарч яваа биз. Ямартай ч Б.Мишээлийн хамгийн сүүлийн романсын эзэн нь Анхаа байсан бөгөөд шоубиз эр өөрөөсөө үе мултарсан хөөрхөн бүсгүйг тогтоож дийлсэнгүй юу, ямартай ч хос хоёрын дурлалын түүх хэдхэн сарын настай байсан билээ. 

Одоогоор Анхаад ямар нэг онцолж сонгосон бүсгүй байхгүй байгаа бол Б.Мишээл салаад сар хүрэхгүй хугацаанд шинэхэн найз залуугаа ийн танилцуулж сенсаацины салалтын буухиаг  үргэлжлүүлж байна.

Сарын настай сенсаацитай  хурим  

Холливуудын одод дунд  хуримаа хийгээд удаагүй салсан тохиолдол цөөнгүй байдаг. Хуримаа хийгээд гурав хоноод салсан тохиолдол ч бий. Харин манайд бол хуримлаад сар болоод салсан тохиолдол бурхны авралаар цөөхөн юм.

Тэгвэл сарын настай сенсаацины хуримын эзэд  дуучин Мино, Х.Энхжин нар  билээ. Нэлээд хөрөнгө мөнгө хаясан сүр дуулиантай хурим хийгээд төд удалгүй салсан.  Бүр бал сарын аялалаа ч хийж амжилгүй хуримын даашинзаа аваад төрхөмдөө буцсан дуучин Мино ээж болоод удаагүй байгаа.

Ойрын жилүүдэд гэр бүл төлөвлөх төлөвлөгөө алга гэж ярьдаг байсан ч, санасан юм болгон санаагаар болдоггүйн үлгэрээр тэрбээр нэгэн нууц ноёнтны хүүхдийг төрүүлж, ганц бие ээжийн амьдралаар амьдарч буй. Харин түүний анхны нөхөр Х.Энхжин гэрлэлтээ цуцлуулаад удаагүй байхдаа нэгэн бүсгүйтэй хайрын түүхээ эхлүүлсэн. Гэхдээ  хоёр дахь хуримаа хийгээгүй л байна.

Ямартай ч монгол дахь хамгийн богино настай хуримыг хийсэн тэдний нандин хайрын түүх хэдхэн сарын настай байсан гэхээр харамсалтай. Хамгийн гол нь тэд хүүхэд өнчрүүлэхгүй салсан нь сайн хэрэг шүү.

Ер нь гэр бүл салалтын цаана хүүхдүүдийн нулимс, ирээдүйн амьдралын бараан сүүдэр угтаж байдаг гэдгийг залуу гэр бүлүүд нэн түрүүнд ойлгож, ухаарах нь зөв биз ээ. Үнэтэй машин, байр, өндөр орлоготой ажил гээд хүний хүсэл хязгааргүй боловч аз жаргалтай гэр бүлийг хүн бүр мөрөөддөг. Элэг бүтэн амьдрал энэ насны аз жаргал. Ингээд олныг үл нуршин тэдний цаашдын амьдралд аз жаргал хүсье.

Б.Тэргэл 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (10)

  • kdlsmsks
    Etseggui huuhed gj yu bdin. Hamt amidraguil blhos etseg ehes butsen huuhed. Yahara aawguil bl butach udam sudargui hun boldin erguted bgach mal chn. Chi tiim shn udam sudartai hunii
    2015 оны 01 сарын 21
  • Зочин
    zuw shu
    2015 оны 01 сарын 11
  • Зочин
    УРЛАГИЙНХАН ИЙМ ХӨНГӨМСӨГ. ХООСОН ТОЛГОЙТОЙН ШИНЖ БАЙХДАА.
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • мөөнөө
    ок
    2015 оны 01 сарын 09
  • Hab han
    Чи анусдуулсан юмуу.
    2015 оны 01 сарын 09
  • tanii ner
    nusan batsaanuud Uul uzeegui baij hormoi shuuj, Us uzeegui baij gutlaa tailaad bdag bolhoor iim yum bolj bgaa yum daa. NUS NUS NUS gej helii dee muusain bandi nar
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
    • Зочин
      zuw shu
      2015 оны 01 сарын 11
  • Зочин
    монголчууд ерөөсөө хүүхдүүдээ хүмүүжүүлж чаддаггүй Өөрсдөө хүн болог гээд хаядаг нь энэ ш дээ Ямарч гэр бүл төлөвлөлт нтр байхгүй Зүгээр л хоёр хүн сексдээд л хүүхэдтэй болж байгаа нь л гол үр дүн юм шиг байгаа
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • мөөнөө
    эхний 3-нь л гэхэд хөөрхий охидууд гүнжүүд байна штээ,тэр муу батга Анхааг бас алдарт шоубиз гэчихжээ муу гаж сексийн донтон штээ,үзэж л явлаа харин зоос мөнгөн дээр тэтгэнэдэггүй нь таалагдсан,харин гаж новш кк
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
    • мөөнөө
      ок
      2015 оны 01 сарын 09
    • Hab han
      Чи анусдуулсан юмуу.
      2015 оны 01 сарын 09
  • Зочин
    huuhduuded az jargal dutaasan yumnuud
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин
    Hairan huurhun huuhduud teneg aav eejuudiin shalig zoliosond etsgiin ehiin ali negnii hairiig mederch chadahgui usch bga ni uruvdultei Huuhduud 5 nas hureed ueiin huuhduud shig zaaval aav eej gej bie biede gaihuuldag ue bdag yum shu
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин
    хайран сайхан амьдрал түүнийгээ авч явж чадахгүй тэнэгүүд сэтгэлгүй байж яах гэж секс харилцаанд ордог байна аа тэгээд хардалцаадал салж байгаа даа урлагийнхан уяхан сэтгэлтэй сулхан бөгстэй хүмүүс үү дээ арчаагүй юм
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • sssss
    archaagaa aldsan lalaruud zvgeer l bugsnii ajil hiih gj tvr zuur niilsen ulsuud hvseegvi hvvhdvvd hed shaaltsaaal negl medhed hvvhedtei bolsonldoooo
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин
    ungund durlagsad
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • иргэн
    эдэнд аав,ээж,бурханаас заяасан авъяас зүс царай байгаа болохоос толгой бөгс нь мэдрэмжгүй хоосон хар нүхнүүд байхгүй юу.
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин
    бөөн эцэггүй хүүхдүүд ирээдүйд ч хачин заваан юм их болохн дээ удам сударгүй бөөн бутач хүүхдүүд хоорондоо юуу ч болохийн бгаан
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
    • kdlsmsks
      Etseggui huuhed gj yu bdin. Hamt amidraguil blhos etseg ehes butsen huuhed. Yahara aawguil bl butach udam sudargui hun boldin erguted bgach mal chn. Chi tiim shn udam sudartai hunii
      2015 оны 01 сарын 21
  • h ah
    jaahan huuhduud naizlaa l biz dee.yun surtei yum be.mongoliin urs olon bolgo.yamar hujaa bgaa bish
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин
    бүгд хуурамч хайр зүгээр нэр хүнд арга өөрсдийгөө рекламлах аргаа
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025