70-ын төлөө хичээх үү?

Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр хэсэг оюутнуудын хамтаар мэдээлэл хийлээ. Тэд бүх оюутанд биш харин тодорхой шалгууруудыг хангасан оюутанд урамшууллын тэтгэлэг 70 мянган төгрөг олгох ёстой гэлээ. Улс орны эдийн засаг хүнд байхад жилд дунджаар 100 гаруй тэрбум төгрөгийг үндэсний болон урамшууллын тэтгэлэг гээд оюутнуудад өгөх нь өнөөгийн нөхцөл байдалд тохирохгүй байна гэж тэд үзжээ.

 Сүүлийн гурван жилд 300 гаруй тэрбум төгрөгийн  тэтгэлгийг олгосон бөгөөд 2014-2015 оны байдлаар нийт 12 1224 оюутанд 91,3 тэрбум төгрөгийн үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгохоор тооцсон байна.

Тиймээс МОХ-ны зүгээс оюутан залуучуудын   санал санаачлагаар дараах санал, шийдвэрийг хүргүүлж байгаа юм байна.

Оюутан залуусын сурлагын голчийг 2.0 үнэлгээгээр тооцон олгож байсан бол үүнийг өөрчлөн 3.0 голч онооноос дээш үнэлгээтэй суралцаж буй оюутанд олгох хэрэгтэй гэжээ.  Ингэснээр нийт 62 780 оюутанд 48,8 тэрбум төгрөг олгогдох ба 32 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой. Мөн магистр болон докторын шатлалын сургалтанд суралцаж буй оюутнуудад үндэсний тэтгэлгийг олгохгүй байснаар 4,8 тэрбум төгрөгийг хэмнэнэ.

Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг олгохдоо голч үнэлгээнээс гадна амьжиргааны төвшин, хагас болон бүтэн өнчин байдал, хөгжлийн бэрхшээлтэй оюутан, орон нутагт суралцагчид, нийгмийн идэвх оролцоо буюу олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал зэргийг харгалзан олгохоор журманд өөрчлөлт оруулах юм байна.

Тэтгэлгээс хэмнэсэн мөнгөний тодорхой хувиар оюутанд чиглэсэн бүтээн байгуулалт хийх, нийтийн номын сан, оюутны дотуур байр барих, сургалтын баазыг бий болгох, дэлхийн тэргүүлэх чиглэлийн сургуулиудаас эрдэмтэн багш нарыг ажиллуулах зэрэг саналуудыг хүргүүллээ.

Тэгэхээр сар болгоны 70-аа хүлээдэг, авахыг хүсдэг оюутнууд сурлагын үнэлгээний голчоо 3.0 хүргэхийн тулд хичээлдээ илүү шамдах хэрэгтэй болж байна.

Б.Цэцэг 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    анхнаасаа 70 яах гэж өгсийн, гэхдээ 70 хэрэгтэй хүндээ хэрэгтэй, би л хувьдаа 70 авдаг болохоор, гэрийнхнээсээ мөнгө нэхээд байдаггүй номоо авчихна хэрэгцээтэй зүйлдээ зарцуулчихна, за бас дэмий үрэх нь ч бий, зайлшгүй гэрийнхэн маань мөнгө төгрөг хомс үед сургал,ын төлбөрт овоо нэмэр болдог, одоо болино гэхээр үхчих гээд байгаа юм биш, гэхдээ энэ бидэнд маш том гай хурааж байгаа, тэр 70ын чинь сургаар төлбөр хэрхэн нэмэгдлээ ? Намайг 1-р курс байхад 1 кр 43000 хавцаа байсан одоо гэтэл 50300 Ердөө 1 кр ш дээ, 1 кр дээр 7000 зөрүү 10 кр 70000 20 кр 140000₮ Тэгээд төлбөр нэмэгдээд л нэмэгдээд л, яг юуны төлөө, 70 өгдөггүй байсан бол ингэж нэмэгдээчүү үгүй ч үү !!!
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Алтаннавч
    Мөнгө өгнө далан мянга өгнө л гээд байхын бас шаардлага хангахгүй л гээд байх юм хүн болгон юу эс тохиолдоо билээ хот дотор баар цэнгээний газар, тоглоомын газар, архи дарс зардаг газар гээд цаг дэмий өнгөрөөх бүх л зүйлээр хангагдсан байна. 70 000 ийн оронд хотоос зайтай сургууль бариад дотуур байрыг нь шийдээд өгвөл наад голч онооны чин шаардлага бол юу ч биш манай Монголчуудын хувьд. Илүү дутуу архи дарс, хайр дурлал, зугаа цэнгээнийг нь 4 жил л хойш нь болгох хэрэгтэй. Тэгвэл юун тэр гадаадын сургууль манайх тун удахгүй дэлхийтэй эн тэнцүүхэн болно гэдгийг хэлмээр байна.
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025